Ахуйн бяцхан зөвлөгөөнүүд

-Хагарсан түүхий өндгийг чанах усандаа бага зэргийн цуу хийвэл өндөг гойждоггүй.

-Хайруулын тогоо тавганд хийсэн тосонд давс хийвэл юм хайрахад тос үсчдэггүй.

-Өндөгний муудсан эсэхийг мэдэх дээ гэрэлд хар. Муудсан өндгөн дотор толбо харагдана. Муудсан өндөг нэвт гэрэлтдэггүй.

– Төмс, будаагүй ногоотой шөлөнд бага зэрэг хуурсан гурил хийвэл амтлаг болно.

-Тосыг харанхуй газар хадгалбал хурших нь бага байдаг.

-Өндгийг давстай усанд чанавал хагарахгүйгээс гадна хальснаас нь салгахад амар байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button