Зүрхний өвчтэй хүмүүст өгөх зөвлөгөө

Буйлсын нэгэн үр гэхэд л бүхэл өдрийн турш судсан дахь цусны эргэлтийн зөв урсгалыг хангана. Харийн цүрх судасны нарийсал өвчний үед зүрх орчмын арьсанд жодоо модны тос түрхэж иллэг хийнэ. Мөн өдөрт нэг халбагаар ууж ч болдог.
Элэг цөсийг цэвэрлэх арга
Хийжүүлээгүй буюу бага зэрэг хийжүүлсэн рашааныг дөнгөж онгойлгоод 5 гр сульфам магни нэмээд ууна. Тэгэхдээ рашааны хэм өрөөнийхтэй адил байна. 10-15 минутын дараа дахиад мөн тийм хэмжээний рашаан ууна. Рашааныг уусны дараа дээшээ харж хөдөлгөөнгүй хэвтээд 1.30-2.00 цаг байна. Ингэхдээ баруун хавирганы доохонтой халуун бүлээн жин тавина.
Усны эмчилгээний чанар
Хэрвээ та тайван бус унтдаг бол орныхоо толгойд цэвэр устай стакан тавиарай. Тэгвэл шөнө амар тайван унтана. Өглөө босоод усыг асга, ууж огт болохгүй шүү. Хэрэв таны ойр дотныхоос хэн нэгэн өвдвөл орон доогуур устай аяга тавиарай. Мөн өвчтний дух, чамархай, зүрх, хоолойн хэсгийг рашаанаар шавшиж арчаарай.