Ахуйн бяцхан зөвлөгөөнүүд

-Котлетыг бөөрөнхийлөхийн тулд гараа хүйтэн усаар норговол гарт мах наалдахгүй.
-Лаазалсан зүйлийн муудсан эсэхийг шалгахдаа савны ёроол дээр дарна. Хонхойсон газар буцаж түмбийвэл муудсан шинж.
-Хөргөгчийг 5-10 хоногт содтой бүлээн усаар нэг удаа угаана. Хөргөгчийг удаан хугацаагаар ажиллуулахгүй үед хаалгыг дутуу хаана.
-Савхин бээлий шинэдээ бариухан байгаа бол нойтон алчууранд ороогоод 2-3 цагийн дараа гартаа өмсөөд хатаачих.
-Удаан хадгалсан төмс чанахад харлана. Иймээс чанахдаа усанд жаахан цуу юм уу, сүү хийвэл харлахгүй.
-Сонгиныг шарахын өмнө хуурай гурилд өнхрүүлбэл амттай болдог.
-Сүүг ялихгүй жаахан элсэн чихэр /1 литр сүүнд 1 халбага/ буюу чимх содтой буцалгавал витаминаа илүү сайн хадгална.