Кикбоксчид Грекээс гурван алтан медалтай ирэв

67кг-ын жинд тулалдсан Д, Отгонбаяр ОХУ, Мадагаскар, Кувейтийн кикбоксчидыг хожиж алтан медаль хүртсэн байна. Мөн 54кг-д өрсөлдсөн Б, Болдбат жиндээ аваргалснаар Монголын баг нэг дэвжээнээс гурван алтан медаль хүртсэн байна. Тэрчлэн 51кг-д Ө, Энхбаяр жиндээ хоёр ялж, нэг ялагдан мөнгөн медаль зүүжээ. Ийнхүү манай кикбоксчид дөрвөн дэлхийн аваргатай болжээ. Өнгөрсөн жил Афинд болсон ДАШТ-д ОУХМ О, Алтанпүрэв аваргалж байжээ. Дашрамд сонирхуулхад Монголын кикбокмын холбоо ирэх зургаадугаар сарын сарын сүүлчээр дэлхийн цомын цуврал тэмцээнийг кикбокс, low-kick буюу доогуур өшиглөх төрлүүдээр Улаанбаатарт зохион байгуулах болсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button