Гоо сайханы зөвлөгөө

Кремийг яаж хэрэглэх вэ?
Өглөө нүүрээ угаасны дараа чийгтэй арьсан дээрээ өдрийн чийгшүүлэгч кремийг түрхэнэ. Чийгшүүлэгч крем нь арьсыг тань хуурайших болон гадны хортой нөхцлөөс хамгаалдаг. 10-15 минутын дараа арьсанд шингэлгүй үлдсэн үлдэгдлийг гоо сайхны сальфетикаар чийглээд өдрийн кремийг түрхэх хэрэгтэй. Зуны улиралд, ялангуяа гадаа удаан хугацаагаар байх тохиолдолд нарны гэрлээс хамгаалах зоиулалтын крем хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ийм кремний үйлчлэх хугацаа нь удаан байдаггүй тул 3-4 цаг тутамд кремийг дахин түрхэх шаардлагатай.
Зарим үед чийгшүүлэгч кремийг хэт зузаан түрхсэний улмаас арьсан дээр хөлсний дуслууд үүсдэг ба энэ тохиолдолд хөлсийг сальфетикаар шингээж авна. Хэрэв энэ арга тус болохгүй бол крем арьсанд тохирохгүй байна гэсэн үг. Орой нүүрээ цэвэрлэсний дараа тэжээлийн тосоо түрхэнэ. Тэжээлийн тос нь нүүрний арьсанд тань тэжээл өгч, арьсны бодисын солилцоог сайжруулна. Тэжээлийг тосыг дунд, ядам хуруунуудын өндгөөр зөөлөн, гулгах хөдөлгөөнөөр түрхэнэ. Түүнчлэн гоо сайхны зориулалттай хөвөнг давстай бүлээн усанд чийглээд, уг хөвөнгөөр зөөлөн тогших мэт хөдөлгөөнөөр кремийг жигд түрхдэг. Ямар ч үед нүүрний тосыг массажны шугамын дагуу түрхэнэ.
-Нүдний орчимд-хамрын угаас хөмсөгний шугамын дагуу нүдний булан руу, дараа нь нүдний дотоод булан руу,
-Хацрын хэсэгт-зөөлөн дугуйрсан хөдөлгөөнөөр хамрын хажуугаас шанаа руу, амны өнцгөөс чихний дунд хэсэг хүртэл,
-Хамар дээр-хамрын угаас үзүүр хүртэл дугуйрах хөдөлгөөнөөр,
-Амны орчимд-хагас эргэлдэх хөдөлгөөнөөр тус тус түрхэнэ.

Танд пудр хэрэгтэй юу?
Бидний хэрэглэж буй пудрын найрлагад арьсны чийгийг хадгалах, гэрэл, нар, хүйтэн халуунаас хамгаалах зориулалтын элементүүд агуулагдаж байдаг. Таны сонирхож буй пудр зар сурталчилгаанд баталж байгаа шигээ сайн эсэхийг яаж тодорхойлох вэ? Нэр хүнд бүхий гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ орцыг үргэлж мэдээлж байдаг. Пудрыг хуучирсан технологиор шаардлага хангахгүй хийснийг крахмал, монолин хоёрын орц гэрчилнэ. Сайн чанарын пудрын орцонд тальк байнга агуулагдаж байдаг. Тальк нь маш зөөлөн бөгөөд арьсанд сайн шингэдэг. Пудрын найрлаганд ордог коллоид хэмээх цагаан нунтаг нь маш зөөлөн бөгөөд чийгийг сайн шингээдэг. Карбонат, кальци, магнийн исэл ч дээрхийн шинж чанартайгаас гадна магнийн исэл нь арьсны гадаргууг тэнийлгэж, арьсанд жигд тархдаг. Түүнчлэн пудрыг дээд зэргийн тосоор баялагжуулах нь арьсыг хамгаалах ач тустай. Тэгэхээр орчин цагийн пудр хэд хэдэн сайн талтай будалтыг бэхжүүлэх, арьсыг торгомсог харагдуулах, арьсны өөг дарах, нүүрний хэлбэрийг засах гэх мэт. Мөн хүйтэн, нарны хэт ягаан туяа, агаарын таагүй нөлөөнөөс арьсыг хамгаалах ач холбогдолтой. Пудрыг нунтаг шахмал байдлаар үйлдвэрлэн гаргадаг. Шахмал пудрээр өдрийн турш нүүрнийхээ будалтыг сэргээхэд тун тохиромжтой. Өнгө өнгийн бөмбөлөг хэлбэрээр хийгдсэн пудрыг анх францын Guerlain фирм санал болгожээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ пудр XX зууны хамгийн шилдэг пудр гэнэ.

Яагаад мэргэжилтнүүд нунтаг пудрыг илүүд үздэг вэ?
Нунтаг пудрын ширхэг нь шахмал пудрынхаас илүү жижиг байдаг. Иймд арьсны гадаргууд жигд тараах нь хялбар.

Усанд тэсвэртэй пудр гэж ямар пудрыг хэлэх вэ?
Ийм пудр чийгний нөлөөгөөр өнгөө өөрчилдөггүй. Жүжигчид тамирчид түүнчлэн диско сонирхогчдод нэн тохиромжтой. Ийм пудрын гадна талд голдуу Water Proof гэж бичсэн байдаг.

Нүүрний төрхийг засварлахад ямар пудр сонгох вэ?
Нүүрний хэлбэрийг засварлахад дайвар эсвэл гүн бараан өнгийн пудрыг хэрэглэдэг. Засвар хийхэд шахмал пудр илүү тохиромжтой. Арьсны өнгийг засахад бүүдгэр өнгийн, жишээлбэл улбар, цэнхэр, нил ягаан, шар эсвэл гялалзсан саа бүхий пудр тохиромжтой байдаг.

60 настайдаа 30 настай мэт харагдъя гэвэл…
Та өдөр бүр гэрээс гарахдаа нарнаас хамгаалах крем түрхдэг бол, нүдний зовхинд тусгайлан зориулсан кремийг хэрэглэдэг бол, өдрийн тос тань мопосомы, төрөл бүрийн витаминууд, жимсний хүчил, церамидыг агуулдаг бол, өөрийнхөө арьсанд таашаал өгөхийн тулд алжаалаа тайлах, үрчлээс арилгах, эмчилгээний зориулалт бүхий маскууд тавьдаг бол тун сайхан харагддаг байж таарна. Харин та нүүрнийхээ арьсыг арчлах талаар одоог хүртэл гойд анхаардаггүй бол санаа зовох хэрэггүй. Орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр сарын дараа л мэдэгдэхүйц амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хамгийн гол нь нарны цацраг арьсыг чинь хөгшрүүлж байгааг мэдэх нь чухал. Иймд залуу сайхан дүр төрхөө хадгалж үлдэхэд ихэнх эмэгтэйчүүд нүүрний арьсыг хуурайшихаас эмээж, нүүрээ цэвэрлэхээс татгалздаг гучаас дээш насны хүмүүсийн хувьд арьсаа өдөр бүр хүн хорхоодой, яншуй, эсвэл зуун настны хандыг агуулсан сүүн шингэнээр цэвэрлэх нь тун зөв сонголт болно. Тоник нь арьсыг залуужуулах эмчилгээнд сайн үр дүнг өгдөг.

Вино таныг залуужуулна
Европд эртнээс үзмийн виног гоо сайхны бүтээгдэхүүн болгож ашигладаг байжээ. Виногоор нүүрний маск, нойтон жин тавихдаа арьсны үрчлээг арилгах, сэвх, батгын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар усан үзмийн хуурай винонд альфагидроксилийн хүчил агуулагдаж байдаг аж. Жимсний хүчлийн альфагидроксилод залуужуулах үйлчилгээг мэргэжилтнүүд ч хүлээн зөвшөөрч байна. Герман улсад үйлдвэрлэсэн Белнис Фитогийн төрлийн альфагидроксилод агуулсан кремүүд залуужуулах эмчилгээнд хамгийн их үр дүн өгдөг нь туршлагаар батлагджээ.

Гоо сайхны зөвлөгөө авч болох хаягууд
www.cosmeticru.com/soүeit/
www.fashionlook.ru
www.kleo.ru

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button