Махны бульон

Махаа хүйтэн усаар угаагаад яснаас нь салгана. Ясаа хэд хэдэн хэсгээр хугалж, саванд хийгээд хүйтэн ус хийж, гал дээр тавина. Ус буцлах үед галаа зөөлрүүлж, хүчтэй буцлалт үүсгэхгүйгээр тохируулна. Хүчтэй буцлах явцад тослог амттай болж булингартдаг. Хөөстэй хамт үүссэн тосны давхаргыг хамж, сонгино, амтлагчуудыг шарахад хэрэглэнэ. Шарсан амтлагчуудаа бульондоо хийнэ. Хагас цагийн дараа бульондоо давс хийж, махаа болтол нь чанана. Махны болцыг сэрээгээр хатган шалгана. Сэрээ чөлөөтэй орж байвал болсонд тооцогдоно. Чанасан махыг бульоноос гарган авч шөл юм уу өөр төрлийн хоол хийхэд ашиглана. Харин ясыг дахин чанавал бульон амттай болно. Бэлэн бульоныг шүүж хэрэглэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button