Цүппарийн хаан Чиётайкай

Макүүчи зиндаанд гурав, жүрёод хоёр, сандамэ, жонокүчид тус бүр нэг удаа түрүүлсэн .Гармгай барилдааны шагналыг нэг, дайчин барилдааны шагналыг нэг, техниктэй бөхиийн шагналыг гурав, кинбошийг нэг удаа хүртсэн. Эхнэргүй. Гуравдугаар бүлгийн цустай. Дархан мэх нь цүппари.
Амжилтын товчоон 2000 он, Хацү башё 9-6, Хару башё 8-7, Нацү башё 11-4, Ногая башё 11-4, Кюшю башё 9-6
2001 он, Хацү башё 2-2-11 (гэмтсэн), Хару башё (барилдаагүй), Нацү башё 12-3, Нагоя башё 11-4, Аки башё 4-5-6 (гэмтсэн), Кюшю башё (барилдаагүй)
2002 он, Хацү башё 13-2, Хару башё 7-8, Нацү башё 11-4, Нагоя башё 14-1 (түрүүлэв), Аки башё 10-5, Кюшю башё 6-3-6 (гэмтсэн),
2003 он, Хацү башё (барилдаагүй), Харү башё 12-3 (түрүүлэв), Нацү башё 10-5, Нагоя башё 11-4, Аки башё 11-4, Кюшю башё,
2004 он, Хацү башё 10-5, Хару башё 13-2,
Рюжи Хирошима (жинхэнэ нэр нь) 1976 оны дөрөвдүгээр сард Кюшю арлын Ойта хотын ойролцоох тосгонд төржээ. Тэднийх хожмоо Ерөнхий сайд болсон Мураямагийнхантай хөрш байсан гэдэг .Гэвч Рюжи хүүд хөрш найзаас нь наалдсан юм юу ч үгүй, гудамж метрлэн зодоон цохион хийж явдаг байлаа. Зүүггүй хүү загасны наймаа эрхэлдэг аавынхаа бизнесийг үргэлжлүүлхийн оронд якуза болохыг мөрөөддөг байв. 14 настай Хирошима хүү нэгэн удаа дээд ангийнхаа хөвгүүнтэй хүчээ сорьж, улмаар түүнд туслахаар ирсэн хориод хүүхдэд салам нүдүүлжээ. Хүч тэнцвэргүй тулаанд мөхөсдсөн Рюжи спортоор хичээллэхээр хатуу шийдэж сургуулийнхаа сүмо, жүдогийн секцэнд оржээ. Жилийн дараа Рюжи бүх Японы дунд сургуулийн сүмогийн аварга шалгаруулах сүмогийн тэмцээний хамгийн хүнд жинд гуравдугаар байр эзэлжээ. 16 настайгаасаа кёкүшинкай каратэгаар хичээллэж, Кюшю арлын сургуулиудын дунд зохиогддог тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байх юм. Дунд сургуулийн боловсрол гүйцэд эзэмшилгүй, есдүгээр ангиа төгсмөгц цалин хөлс ахиу ажил хөдөлмөр эрхлэхээр шийдэж, барилгын нэгэн компанид ажилд оров. Яг тэр үед түүний шүтээн их аварга Чиёнофүжи зодог тайлж Коконоэ дэвжээний ояката болжээ. Чиёнофүжи дасгалжуулагч болсон даруйдаа дэвжээндээ хүүхэд элсүүлж байна гэх сургаар мань эр гүйгээд очиж. Хүүхэд ахуйдаа олж авсан тэсвэр хатуужил нь сүмогийн шинэ цэргүүд-д тохиолддог бэрхшээлийг ажрахгүй даван туулахад нөлөө үзүүлсэн. Хирошима 1992 оны арваннэгдүгээр сард сүмогийн дэвжээн дээр анх хөл тавьсан бөгөөд хоёр жилийн дараа Жүрёо зиндаанд зиндаанд дэвшэн цолтой бөх (сэкитори) болжээ. Энэ хугацаанд жонокүчи. сандамэ зиндаанд тус бүр нэг удаа түүрлсэн аж. Гэвч зүүн өвдгөндөө болон баруун гарныхаа тохойд авсан гэмтэл нь жүрёогийн лагс биетнүүдтэй хоёр жил зууралдахад хүргэжээ. 1997 оны есдүгээр сард 21-тэйдээ макүүчи зиндаанд хөл тавилаа. Дээд зиндаанд таван башё барилдаад комосүби болсон Чиётайкай ердөө хоёрхон сарын дараа сэкивакэ цол хүртжээ. Мэргэжилтнүүд түүний ур чадвар хийгээд эр зоригийг ихэд үнэлж, сүмогийн оргилд гарах бөхчүүдийн нэг гэж үнэлэх болов. 1999 оны арваннэгдүгээр сард Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж, озэки буюу монгол бөхөөр бол арслангийн болзол хангасан байна. Гэвч удаан хугацаанд өөрийг нь гэмтлийн улмаас гурван жил хагасын дараа л хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Харин 2003 оны гуравдугаар сард гурав дахь түрүүгээ авчээ. Түүнийг эдүүгээ их аварга цолд хамгийн ойрхон бөх гэж мэргэжилтнүүд төдийгүй үзэгчид үнэлэдэг билээ.