Оцүкарэсама, Таканонами

Тэрбээр 1987 оны гуравдугаар сард сүмод анх хөл тавьсан бөгөөд 1991 оны арваннэгдүгээр сард макүүчид дэвшиж 1993 оны тавдугаар сард комүсүби, долдугаар сард сэкивакэ цолуудыг тус тус хүртжээ. 37 башё барилдаад 1994 оны нэгдүгээр сард дээрээсээ хоёрдох цол озэки авсан нь сүмогийн түүхэнд дөрөвдүгээрт орох үзүүлэлт юм. Улмаар 1996 оны нэгдүгээр сард 1997 оны арваннэгдүгээр сард макүүчи зиндаанд түрүүлж Эзэн хааны цом-ыг хоёронтоо хүртжээ. Экс озэки 17 жил барилдахдаа нийтдээ 777 ялалт байгуулжээ. Yүнээс макүүчи буюу дээд зиндаанд 1120 барилдаж, 647 ялсан байна. Энэ хугацаанд нэгээ хоёр удаа сольжээ.(Фүжишиха, Отоваяма). Нэгэн үе мэргэжлийн сүмод хаанчилж байсан Хавайн их аварга Мусашимарутай тэрбээр маш ширүүн өрсөлддөг байсан бөгөөд ёкүзүнатай 58 удаа барилсан гэдэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд архаг гэмтэл нь сэдэрч шилдэг барилдаанаа гаргаж чадсангүй. Өнгөрсөн жил тэрбээр дэвжээн дээр ховорхон гарсан бөгөөд нэг ч тэмцээнд тавин хувиа хийж чадалгүй маэгаширагийн 13 хүртэл буурчээ Тавдугаар сарын тэмцээний эхний өдрүүдэд амжилт муутайхан барилдсан Таканонами жюүрёо рүү унаснаас зодог тайлсан нь дээр гэж үзсэн бололтой. Сүмогийн холбоо түүнийг зодог тайлахад нийт 37 сая иен (ойролцоогоор 300000 ам доллар)-ий шагнал олгожээ.