Та сайтаар бараагаа захиалж болно

Sarah cosmetics
http//www.sarahcosmetics.com

1980 онд байгуулагдсан. 1982 оноос Техастай хамтран үйл ажиллагаа явуулж байна. Бүтээгдэхүүнээ Техаст үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 20 гаруй орны бүтээгдэхүүнийг дээрх сайтаар дамжуулан худалдан авч болно.

Jordane cosmetics
http//www.jordanecosmetics.com

Энэ сайтаас нүдний төрөл бүрийн харандаа, тень, уруул хүрээлэгч харандаа, уруулын будаг, өө дарагч крем, гоо сайхны багснууд, багажуудыг худалдан авах боломжтой.

Loren cosmetics
http//www.lorencosmetics.com

Ургамлын гаралтай төрөл бүрийн шампунь, пудр, саван, үсний тос, арьсны тос, нүүр цэвэрлэгч компани. Энэ компанид lorenbeauty@үsnl.net хаягаар хандаж болно.

Pantina cosmetics
http//www.pantina.com

Pantina U.S.A 1992 онд АНУ-ын Нью Жерсид байгуулагдсан өдгөө Латин Америкийн гоо сайхны зах зээлд голлох байр суурийг эзэлдэг. Хэрэв та энэ компанийн үйлдвэрлэдэг уруулын будаг, уруул өнгөлөгч, тушь, зовхи хүрээлэгч, хумсны будаг, лосьон, пудр болон арьс арчлагч төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авбал сэтгэл хангалуун байх нь эргэлзээгүй.

Mary Kay cosmetics
http//www.marykay.com

АНУ-д төдийгүй дэлхийн 35 оронд үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй уг компанийн талаар болон та бидэнд танил болсон бүтээгдэхүүнийх нь талаархи мэдээлэл, танилцуулгыг уг сайтаас авч болно. Түүнчлэн уг компанийг үндэслэгч хатагтай Mary Kay Ash-ийн талаархи гайхамшигтай түүхийг унших боломжтой.

LOreal-Paris
http//www.loreal-paris.com/intex.html

Дэлхийд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтаараа тэргүүлдэг уг компанийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээгдэхүүнээс нь хэрэглэхийг хүсэж байгаа бол энэ сайт танд тусална.

LOreal kids
http//www.loreajkids.com

Хүүхэд багачуудад зориулсан шампунь, ванны хөөс, биеийн тос зэрэг бүтээгдэхүүнийг энэ сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.

Sacha cosmetics
http//www.sachacosmetics.com

1998,1999 оны дэлхийн мисс, 2000 оны АНУ-ын мисс шалгаруулах ёслолын үйл ажиллагааны гоо заслыг Sacha cosmetics компанийн бүтээгдэхүүнээр хийсэн билээ. Бүхий л өнгийн арьсанд тохирох суурь крем ба пудр, тень, уруулын будаг, сормуусны хумсны будаг, өө дарагч кремийг зөвхөн энэ сайтаас л олох болно.

Rad cosmetics
http//www.radcosmetics.com

1996 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Канадын Rad cosmetics компанийг танилцуулж байна. Уг компанийн вэб сайт хумсны лак, уруулын будаг, тень, тушь, зовхи хүрээлэгч зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнтэй танилцаж болно.

Art of beauty
http//www.artofbeauty.com

Уг сайтаар дамжуулан хумсны лак, хумсанд тэжээл өгөгч гель, гар болон хөлийн арьс арчлах төрөл бүрийн тэжээлийн тос, гелийг худалдан авах буюу эдгээр бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой.

Sisley
http//www.sisley.tm.fr

Гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн үйлдвэрлэхээс гадна зөвхөн эрчүүдэд зориулан сахлын хөөс, сахлын ус, нүүр цэвэрлэгч, батга эмчлэх тос, лосьон үйлдвэрлэдэг тус компанийг Францын гэр бүл Хаберт, Изабелл ДОрнано нар үндэслэн байгуулжээ. Энэхүү сайтад хандвал, арьсны таны төрлийг тодорхойлоод улмаар тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг санал болгодог.

Eүery man wants to be well-groomed
http//www.clinique.com/men.html

Олон алдартай тус компани нь эрчүүдэд зориулсан төрөл бүрийн тухайлбал, нарнаас хамгаалах болон наранд шарахад зориулсан крем, сахлын хөөс, сахлын ус зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд бүх бүтээгдэхүүнээ спортын, эрүүл ахуй гэсэн 2 чиглэлээр гаргадаг.

Diamond cosmetics
http//www.flossiediamond.com

Diamond cosmetics нь 1982 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дэлхийн олон оронд дээд зэргийн чанартай, мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн хумсны лак, уруулын будаг, хумсны тэжээл, нүдний харандаа, уруулын харандаа зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Дээрх хаягаар уг компанийн онлайн гоо сайхны дэлгүүрт зочлох боломжтой.

Aүon
http//www.aүon.com/default.html

Aүon компани шинэ технологиор хийгдсэн уруулын будаг, зовхины тень, суурь крем, шахмал болон нунтаг пудр зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тус компани нь дэлхийн 137 оронд жил бүр 620 сая катологи гаргадаг. Classiccosmetics.com сайтаас зовхинй тень, нунтаг, шахмал, гялгар, зовхи хүрээлэгч шингэн, харандаан сормуусны будаг, шампунь чийгшүүлэгчтэй, будагтай төрөл бүрийн үсний ангижруулагч зэрэг бүтээгдэхүүнийг тус тус захиалан авах боломжтой.

Reүlon
http//www.reүlon.com

1932 онд ах дүү хоёр Чарльз, Жозев Ревлон нар найз Чарльз Лачманы хамт Reүlon фирмийг үндэслэн байгуулсан. Анхны бүтээгдэхүүн нь зөвхөн хумс өнгөлөгч байсан бол өдгөө гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байрыг эзэлж байна.

Niүea
http//www.niүea.com

Niүea фирмийн гоо сайхныг бүтээгдэхүүнийг дэлхийн 170 гаруй оронд хэрэглэдэг. Niүea бүх төрлийн арьсанд зориулсан, аль ч насныханд тохирох, ямар ч улиралд хэрэглэж болох крем, тос, лосьон, бальзам, сүүн шингэн, үс арчлах бүтээгдэхүүнүүд, дезодрантыг санал болгож байна. Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.

Lancome
http//www.lancome.com

Хэрэв та Францын алдартай Lancome фирмийн бүтээгдэхүүнээс сонгохыг хүсвэл уг сайтад хандаарай. Энэхүү сайтаар дамжуулан арьсныхаа онцлогийг тодорхойлж, тус фирмийн бүтээгдэхүүнийг хэрэглэх талаархи видео зөвлөгөө авч болно. Lancome арьс арчлах талаархи ямар ч асуудлыг шийдэж чадна. Уг фирмийн амьтны болон эрдсийн гаралтай тос агуулаагүй, үнэргүй, арьсыг цочроодоггүй, амархан шингэдэг өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ямар ч будалт хийгээгүй мэт мэдрэмжийг мэдэрнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button