Арьсны үрчлээ

Нүүрний үрчлээ нас ахих үед үүсэх боловч зарим тохиолдолд нарны туяаны хэт үйлчилгээний улмаас хөмсгөө атируулах, нүүрний булчин хүчтэй ажиллуулах, ярих, инээхэд нүүрээ хэт үрчийлгэдэг эвгүй байдлаас болж үүсдэгийг хүн бүр анхаарах нь зүйтэй юм. Бас унтахдаа толгойгоо эвгүй тавьж, дэрээ эвгүй дэрлэж нүүрээрээ дарж унтсанаас мөн хэт өндөр дэртэй бол хүзүү эрүүний арьс үрчийнэ. Төрөл бүрийн архаг өвчнөөр өвчилснөөс биеийн эсэргүүцэл сулдаж, арьсны уян хатан чанар алдагдан аажимдаа үрчлээ үүсдэг. Удаан хугацаагаар нар салхинд байж ажилласнаас арьс хуурайшина.
Эрүүл чийрэг арьстай зарим залуу охид олон дахин нүүр, гараа угааж, оо энгэсэг тогтмол түрхэж арьсны тослогийг багасгаж үрчлээ үүсгэхэд бололцоотой болгоно. Арьсаа сайн арчилж цэвэр байлгах нь үрчлээ үүсэхээс хамгаалах хамгийн сайн арга үрчлээ 35 наснаас эхлэн ихсэж 55-60 насны үед дээд хэмжээнд хүрдэг. Гэвч хүн бүрийд ингэж нас ахихад үрчлээс үүсэх нь харилцан адилгүй байдаг бөгөөд бүхий л насаараа залуугийн сайхан явах өнгө үзэмжтэй хүнийг алийг тэр гэх вэ. Хөгшрөхөд хүний арьсны өөхөн давхарга багасч, арьсны уян хатан чанар алдагдаж, тослог ялгаруулах чанар нь багасна.
Нүүр гарын арьсыг үрчлээтэхээс нь өмнө сайн арчлах нь зүйтэй бөгөөд биеэ зөв авч явах, арьсаа сайн арчилснаас арьсанд үрчлээ үүсэх нь бага болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв үрчлээ үүсэж эхэлбэл халуун бигнүүр их үүрэгтэй бөгөөд үүнд цэвэр алчуур буюу тусгайлан бэлтгэсэн марлыг халуун усанд дүрж усыг нь сайн базаж үрчлээтэй газраа тавьж 2-3 минут байлгана. Дараа нь зөөлөн арчиж цэвэрлэх, эсвэл хүйтэн усаар шүрших хэрэгтэй. Yүнээс гадна давстай ус зэргээр арчих нь сайн үйлчилгээ үзүүлдэг. Энэ уусмалыг найруулахад 1 аяга усанд цайны халбагаар нэг хоолний давс хийж бэлтгэнэ.
Унтахын урьд нүүрэндээ Детский зэрэг тос түрхэх ялангуяа тарихаар бэлтгэсэн фолликулиныг үрчлээнд түрхэх нь нэн сайн. Ингэж түрхсэний дараа 2-3 давхар марлиар арьсны унжсан хэсгийг дээш нь шууж хонуулна. Өглөө 28-30 хэмийн хүйтэн усаар зөөлөн угааж, дээрх тосноос түрхээд оо энгэсэгээ тавих хэрэгтэй. Нүүрэндээ тос түрхэж оо энгэсэг түрхэлгүй гадаа гарч болохгүй, тослогтой арьс наранд амархан түлэгдэж үрчлээ, хогжруутай болно. Нүүрэндээ үрчлээ үүсч эхлэх төлөвтэй хүмүүс хурц наранд шарахаас болгоомжлох хэрэгтэй. Yрчлээ үүсч эхэлсэн үед өдөр бүр 5 минутын хугацаагаар гарын хурууны өндгөөр зөөлөн тогшиж илэлт хийж цусны эргэлтийг сайжруулж, арьсыг чийрэгжүүлбэл зохино. Yрчлээ үүссэн үед хамгаалах чанартай тос тогтмол хэрэглэх нь дахин шинээр үрчийхээс хамгаалахаас гадна үүссэн хэсэг нь багасаж ихсэхгүй байх онцгой үүргийг гүйцэтгэдэг юм.