Гадаа +30 хэм байгаа тохиолдолд

Хүний бие организмын байнгын температурыг захын судасууд зохицуулж байдаг ба эдгээр судас нь халуун үед өргөсөж биеийн илүүдлийг гадагшуулдаг гэнэ. Халуун өдөр хөлсний булчирхай нь маш их чийг ялгаруулдаг. Гэхдээ их хэмжээний чийг ялгарах нь бие организмыг чийггүй болгож, улмаар зүрх судасны ажиллагаанд муугаар нөлөөлдөг аж. Иймээс халуун өдөр аль болох их шингэн уух, ингэхдээ бага зэрэг давстай эсвэл минерал ус уух хэрэгтэй. Ингэснээр та биеийн алдагдсан шингэнийг нөхөхөөс гадна эрдэс бодисын нөхөн хангалт хийж байгаа юм. Бага багаар олон уух хэрэгтэй. Шингэн зүйл уухдаа хэд залгилаад л больчих. Шингэн зүйл их уух нь хөлс ихээр ялгарахад хүргэнэ. Зүрхний ажиллагаа дутагдалтай хүмүүс, шингэн зүйл их уухыг хязгаарласан хүмүүс эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Харин цусны даралттай хүмүүс их халууныг, уг өвчний олон хэлбэрээс болж янз бүрээр хүлээн авдаг. Тухайлбал цусны даралт ихсэх нь судсаар гүйж байгаа цусны хэмжээ нэмэгдэж, эд эсэнд натрийн хэмжээ ихэсдэгтэй холбоотой бол их халуун нь өвчтөний биед сайнаар нөлөөлөх талтай. Гэвч ихэнх цусны даралттай хүмүүс их халууныг маш хүндрэлтэй авдаг. Учир нь эдгээр хүмүүсийн өвчин зүрхний цохилт ихэсдэгтэй холбоотой байдаг. Ингээд зуны аагим халуунд төдийгүй зүгээр халуун өдөр ийм өвчтэй хүмүүсийн зүрх маш их ачаалалтай ажиллаж эхэлдэг тул эмчийн зөвлөгөөг нарийн сахин дагаж мөрдөх хэрэгтэй шүү.
Нөгөөтэйгүүр өндөр хэм их чийглэгтэй хосолж, амьсгаа авах хүндэрч, бие организмд хүчил төрөгч дутагдах нь хүнд таагүй нөлөөлдөг. Агаарын хэм нь +30 хэмээс дээш гарах тохиолдолд хүн хэт халж болдог, ингэснээр хүн аливаад идэвхгүй, залхуу, бие нозороод ирдэг юм. Эцэст нь зөвлөхөд зуны улиралд хүн ангитах нь өвлийн улирлаас их тохиолдог нь практик амьдрал харуулж байна. Мэдээж хэрэг халуун өдөр хүн бүхэн л хүйтэн ус, ундаа уухыг боддог шүү дээ. Тэгвэл хоолойн ангинтай хүмүүс үүнээс сэргийлэх хэрэгтэй. Мөн зуны улиралд хүмүүс уушгины хатгаагаар өвдөх тохиолдол ихэсдэг. Энэ нь агаар сэрүүцүүлэгч, машины цонх онгойлгож давхих зэрэгтэй холбоотой. Хүн бүхэн энэ бүгдээс дүгнэлт хийгээрэй.