Хэнд ч үл мэдэгдэх сульдаа өвчин

Сүүлийн үед сульдаа өвчнөөр өвдөх тохиолдол бага насны хүүхдүүдийн дунд харьцангүй нэмэгдэх боллоо. Ингээд сульдаа өвчний талаар товч дурдая.
Сульдаа өвчин Д витаминтай холбоотой болохыг анх 20-р зууны эхэн үед тогтоосон юм. Д витамины гол үүрэг бие организмд кальций болон фосфорыг шингээж улмаар хүүхдийн яс бэхжихэд оршдог. Нэг үгээр хэлэхэд Д витамин нь яс бэхжихэд гол үүрэг гүйцэтгэдэг. Д витаминыг анх 1922 онд нээжээ. Гэтэл 10 жилийн дараа эрдэмтэд сульдаа өвчний зарим хэлбэр Д витамины дутагдлаас болдоггүй болохыг тогтоожээ. Ингээд сульдаа өвчин нь Д Витамины дутагдлынх, сульдаа шинжтэй гэсэн хоёр хэлбэртэй болсон байна. Сүүлийн хэлбэр нь уламжлалт сульдаа өвчний шинж тэмдгийг агуулдаг тул удам дамжих талтай гэнэ. Гэхдээ аль ч хэлбэрийн сульдаа өвчний шинж тэмдэг ижил байдаг. Энэ нь дагз үсгүйдэх, хөлрөх, аливаад унтуурхах, гарын бугуй бүдүүрэх гэх мэт. Харин сульдаа өвчин хэт их газар авсан тохиолдолд толгойн хэлбэр гаж байх, цээжний хэсэг урагш төвийх, монголчууд бид шувуун цээжтэй гэж ярьдаг, эсвэл цээж нь дотогш байх, хөл майг болох зэрэг шинж тэмдэг илэрдэг юм.