Ялааны хор хийх арга
Энэ нь хүний биед хортой нөлөө үзүүлдэг. Хөдөө орон нутагт тэр бүр олддоггүй. Иймд гарын доорх материалаар ялааны хор хийж ашиглаж болно. Тэгвэл энэ хор нь цэвэр хүнсний зүйлээр хийгдэх тул хүн амьтны биед сөрөг нөлөө үзүүлдэггүй сайн талтай. Ялааны ийм хорыг дараах жороор найруулна.
-хар перцийн гурил цайны нэг халбага
-элсэн чихэр цайны нэг халбага
-сүү 5-6 дусал
Ийм холимог шингэсэн цаасыг тавган дээр тавьж жаахан бүлээн усаар норгоод ялаа их цуглардаг газар тавина.