Та баярын ширээгээ ингэж засаарай

Юуны өмнө байраа цэвэрлэж доторхи тавилгыг цэвэр үзэмжтэй болгоод дайлагны ширээг Т,П,О хэлбэрээр засаж болно. Ширээний өндөр 90 см, нэг хүний суух зайн урт 60-80 см байх бөгөөд хөдөлгөөнгүй байрлуулна.
Зочны ширээг зөөлөн, зузаан, цагаан эсвэл та хүссэн цайвар эрээн аль эсвэл дан өнгөөр бүтээнэ. Хэрэв ширээний бүтээлэг нимгэн бол доор нь зөөлөвч тавьж болно. Бүтээлэг хир толбогүй байхаас гадна голын хурц нугалаа нь арилаагүй бөгөөд шалнаас 15-20 см зайтай унжсан байна. Хэд хэдэн бүтээлгийг залгаж бүтээх бол зочны суух талын бүтээлэг дээд талаар нь зөрсөн байх хэрэгтэй. Ширээг зочны дэргэд бүтээх нь эвгүй бөгөөд бүтээлгийг олон дахин илж, алгаараа дарж болохгүй.
Одоо ширээн дээр хоолны хэрэглэлийг хэрхэн яаж баярлуулах талаар зөвлөе. Эхлээд зочны суудлын харалдаа ширээн дээр суурь тавгийг нэг эгнээ тавина. Тэгэхдээ 4 хүн суух дөрвөлжин ширээн дээр бол тавгаа голлуулж тавина. Урт ширээний тавгийг хооронд нь 60-80 см-ын зайтай байрлуулна. Тавагны гадна хүрээ, ширээний суурь, тавагны дээд талд зуушны таваг, түүний дээр ам арчих, суурь тавагны зүүн гар талд тавагнаас 10-15 см, ширээний ирмэгээс 8-10 см-ын зайд тавагны таваг тавина. Суурь тавагны баруун талд 2-р хоолны хутгыг ирийг нь таваг руу харуулж, 1-р хоолны халбагыг дээш нь харуулж, үүний дэргэд ундаа, ликёр, нэг халбага нимбэгний шүүс холиод аягаа цагаан дарсаар дүүргэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button