Бяцхан зөвлөгөөнүүд
-Хөлдүү махыг 2 өндөгний сайн угаасан хальстай хамт чанавал шөл нь тунгалаг болно.
-Шөлийг модон халбагаар болгоомжтой тойруулан хутгах нь ногоог бяцалж гэмтээхгүй, шөлийг өтгөрүүлэхгүй байхад чиглэгдэнэ. Бэлэн болсон шөлөнд лаврын навчийг удаан байлгадаггүй.
-Шөлөнд хатсан бяслаг хийж чанавал маш сайхан амттай болно. Шөл бэлэн болмогц шар лууван, улаан лооль, байцааны шүүс нэмбэл энэ нь витаминаар баялаг болно.
-Махны шөлөнд болохоос нь хагас цагийг өмнө, загасныхад эхлээд, мөөгнийхөд болсон хойно нь давс хийх хэрэгтэй.
-Тахианы шөлөнд 1-2 шарсан яс хийвэл улам амтлаг болно. Хэрчсэн гурилыг халуун усанд минут орчим байлгаад шүүж хоолонд хийвэл гурил урсдаггүй тул шөл нь өтгөрөхгүй.
-Ногооны шөлийг таваглангуут сүү, зөөхий эсвэл цөцгий нэмбэл амтлаг болохоос гадна тэжээлэг чанартай болно.
-Ямар ч будааг түлэхгүй, бөөгнөрүүлэхгүй амттайхан болгоё гэвэл будаагаа буцалгаж зөөлрүүлсний дараа буцалж буй устай өөр саванд савтай нь хийж байлгана. Гурвалжин будааг чанахдаа нэг шилэн аяга будаанд цайны халбагатай тэнцэх цагаан будаанд бол хоёр дахин их буюу цайны халбагаар нэг давс хийнэ. Будаа чанах усандаа хэдэн халбага хүйтэн сүү хийвэл будаа нялцайхгүй.
-Хүүхдийн будааг чанахаасаа өмнө усанд юмуу сүүнд хагас цаг дэвтээвэл сайн өсөж нялцайхгүй амт сайтай болдог.
-Гартаа ургамлын тос түрхвэл исгэсэн хурил гарт наалдахгүй.
-Чанасан хөндий гоймонг хооронд нь наалдуулахгүй тулд усыг асгамагц тос, маргарин буюу гахайн өөх мэт тослог зүйлийг хольж хутгадаг.
-Цагаан талхны амт алдагдах учир хар талхтай хамт хадгалж болохгүй.
-Ёроолд бага зэрэг ванилин асгасан паалантай саванд талхыг хийж целлозон тагаар таглаж хадгалбал амт, үнэрээ алдахгүй удна.
-Хоол хүнсэнд витамин С арвин байлгая гэвэл доорхи зүйлийг анхаарах хэрэгтэй. Yүнд
1.Хоолыг чанахын өмнөхөн ногоог ган хутгаар цэвэрлэж, хэрчих хэрэгтэй.
2.Цэвэрлэж хэрчсэн хүнсний ногоог усанд удаан байлгаж болохгүй.
3.Ногоог буцалж буй багавтар усанд хийх хэрэгтэй.
4.Ногоог ялз болгохгүй байх хэрэгтэй.
-Төмс чанахдаа гоньд 2-3 хумс сармис хийвэл амтлаг болно.
-Нухсан төмсөнд хүйтэн сүү хийвэл хөх өнгөтэй болдог тул буцалсан халуун сүү хийх хэрэгтэй. Бага хийхгүй бол бөөгнөрч болзошгүй.
-Гашуун өргөст хэмхийг цэвэрлээд чихэртэй сүүнд хийж байлгадаг. Хөлдүү бөөрөнхий сонгиныг гэсгээхгүйгээр шууд хүйтэн усанд хийж гурван цаг байлгаарай. Хэрчсэн сонгино, сармисанд давс цацаж тавибал хатахгүй.
-Зуушны тавгийг сармисаар арчвал зууш, хоол чинь сайхан үнэртэй болно. Хуучин ногоог орос цуутай хүйтэн усанд цаг хиртэй байлгахад шинэ юм шиг болно. Хатаасан мөөгийг давстай сүүнд дэвтээвэл дахин сэргэнэ.
-Амтат гуаг гүйцэд боловсорсон эсэхийг мэдэхийн тулд орой дээр нь дардаг. Дутуу болцтой бол орой нь хатуу, гүйцэт бол хатуу байдаг. Болсон шиигуа гялалзсан хальстай байдаг. Хүйтэн зуушинд хэрэглэх гэж байгаа цэвэрлэж хэрчсэн алимыг сулхан давстай хүйтэн усанд 10 минут байлгаад авбал харлахгүй.
-Чихэр нь ихдэж өтгөрсөн чанамал жимсгэнийг халуун ус нэмээд дахин 5-6 минут чанана. Чихрийг нь багасгахгүйгөөр шингэлье гэвэл савтай нь халуун усанд суулгаад халаана.