Холимог оддын тоглолтын эргэн тойрон.

Монголын сагсан бөмбөгийн холбооны дэргэдэх Алтай клуб тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд улстөрч, жүжигчин, дуучин, тамирчин, үсчин гээд л ажил үйлсээрээ олны танил болсон хүмүүс оролцсон билээ. Багуудын нэр нь хүртэл сонин. Эмэгтэйчүүдийн баг болох Парадоксийн бүжингүүд-ийг жүжигчин Н, Батцэцэг Ариунаагийн гүнжүүд-ийг дуучин Т, Ариунаа дасгалжуулсныг та санаж буй биз. Урлагийн тайзнаас спортын дэвжээнд шилжихдээ тэд өөрчлөгдсөн байсан. Жүжигчин Н, Батцэцэг тамирчдадаа зөвлөгөө өнхөөсөө илүү бөмбөг залах авьястай болохоо харуулаад амжив. Yнэндээ бөмбөг сайн залах нь сагсчин хүний амжилтад хүрэх үндэс гэдгийг тэр гадарладаг аж. Харин дуучин Т. Ариунаа хууралт сайн гүйцэдгэхийг тамирчдадаа ухуулж байлаа. Парадоксийн бүжингүүд Ариунаагийн гүнжүүд-тэй эн тэнцүү өрсөлдсөн. Багийн гишүүд нь ч тоглолтын өвөрмөц арга барилтай. Н. Батцэцэгийн дасгалжуулсан багийн тоглогч Д. Арвин гармгай довтлогч. Тэрбээр багаа хожигдож байхад сэтгэлээр уналгүй дайчин тоглосоор дараалан дөрвөн гоол хийснээр үүнийг нотолсон. Ч, Yржинбадам ч түүнээс дутхааргүй тоглогч, хурдан шуурхай байдлаараа эсрэг багийнхнаас илүүрхсэн. Энэ багийнхан яс сайт яван чангарна гэгчээр тоглолтын сүүлийн минутад өрсөлдөгчийнхөө зүрхийг үхүүлж чадсанаар хожсон юм.
Гэвч Ариунаагийн бүжингүүд мөчөөгөө өгсөнгүй. Жүжигчин С. Өлзийхүү, Б. Эрдэнэцэцэг нар гар нийлсэн тоглогч гэдгээ харуулав. Дуучин Т, Баясгалан үсчин Д, Одогоо нар бэлтгэлээ хараахан жигдрүүлж амжаагүй бололтой бөмбөгнөөсөө эмээж байлаа. Эрэгтэйчүүдийн багийн тэмцээн даруухан болов.
Скайтель-ийн Мөнхийн нэгжүүд, МСS-ийн Хакерууд-тай өрсөлдсөн. Дасгалжуулагч улсын заан Ц. Баярсайхан угаасаа энэ спортод авьястай болохоороо тоглолтын тактикаа зөв зохиосон нь ялалт авчрахад нөлөөлсөн. Люмино-гийн Батхишиг, жүжигчин Баярмагнай нар тоглолтын судсыг барьсан гэж болно. Харин найруулагч Г. Цоггэрэл Түмэн эх-ийн Батжаргал нар сайн хамгаалагч болохоо харуулсан. Номин талст-ын Хаянхярваа дасгалжуулсан багаа (Хакерууд) хожно гэдэгт итгэлтэй байсан ч тоглогчид нь итгэлийг нь хараахан даасангүй.
Эдгээр тоглолтоос гадна начнууд болон холимог (улстөрчид, жүжигчид, тамирчид ) багийн хооронд хөгжилтөй тэмцээн өрнөсөн . Сая төгрөгийн бооцоотой энэ тоглолтод улсын начин цолтой бөхчүүд өрсөлдөгч багаа буулгаж авсан билээ. Тэднийг дасгалжуулсан дархан аварга Д. Цэрэнтогтох Хүүхдүүд маань сайн тоглолоо, Сагсан бөмбөг бол бие бялдарын болон сэтгэл зүйн томоохон бэлтгэлжилт шүү)гэж ярих нь чихдэлсэв. Тэрбээр холимог оддын тоглолтод дасгалжуулагчаар нэг бус удаа алба хашсан билээ. Харин Мөнхийн нэгжүүд-ийг удирдсан улсын заан Ц. Баярсайхан ялалтдаа сэтгэл ханалгүй холимог багт орж тоглосон. Гэсэн ч давхар ялалт буулгаж амжсангүй .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button