Монголчууд сумогоор амьсгалж байна

Монголчууд барилдах нь ид хавтай Монгол нутгаар зорьчсон гаднын нэгэн судлаачийн бичиж үлдээсэн байх юм. Бөхөө дээдэлдэг талын монголчууд арлын Японы сүмогоор амьсгалж байна. Бүр Сүмо нэртэй ном ч хэвлэгдэж. Олон жилийн улажлалтай, нарийн дэг жаягтай, өвөрмөц ёслолтой энэхүү спортын тухай уг номонд өгүүлсэн байна. Сүмогийн үүсэл хөгжил ,башё, сургалт, бэлтгэл, зиндаа, хоол, унд, жин, дэвжээ гээд л. Далайн чандад болж байгаа барилдааныг телевизээр газар дээрээс нь шууд л үздэг болсноор уулын мухрын малчин өвгөн ч сүмогийн аварга, арслангуудтай хамт дэвэх боломж бүрдсэн энэ үед сүмогийн сонин хачин нарийн ширийнээс дэлгэн сонирхуулсан энэ номыг Лидерүүд сэтгүүл хоёр сар тутамд цувралаар нийтлэх бөгөөд тухайн сарын барилдааны болон чансаа ахиж, буурсан хийгээд цол авсан бөхчүүдийн тухай дэлгэрэнгүй цэгцтэй өгүүлж байх ажээ.