О.Гүндэгмаа гадаадын хэвлэлийг чимэж байна.

Түүгээр ч зогсохгүй хоёр сар тутамд англи, франц, герман, испани хэлээр хэвлэгддэг сэтгүүл түүний тухай товч танилцуулгыг бичсэн байна. Танилцуулгад Монгол залуу мэргэн бууч, 25 настай, О, Гүндэгмаа 2004 оны энхий улирлуудад нийт гурван тэмцээнд оролцсоноос бүгдэд нь ялалт байгуулаад байна. Куала Лумпурт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хийн гар бууны дасгалд түрүүлснээр Азийн аварга хэмээх эрхэм алдрыг анх удаа хүртсэн төдийгүй Бангкок, Сиднейн дэлхийн цомын төлөөх тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ. Одоогоос арван жилийн өмнө тэрээр олон улсын анхны тэмцээндээ оролцож, Бээжинд болсон дэлхийн цомын тэмцээнд 21 дүгээр байр эзэлсэн түүхтэй. 2000 оны Сиднейн олимпийн 6-р байрт шалгарсан ч түүнээс хойш хоёр жилийн дараа олон улсын тавцангаас анхны медалиа хүртжээ. Энэ бол 2002 оны Бусаны Азийн наадмаас хүртсэн хүрэль медаль нь юм. Өнгөрсөн жил Чанвонд явагдсан дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээс гадна Форт Беннид болсон дэлхийн цом, улирлын төгсгөлд зохиогдсон дэлхийн цомын тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн байна. Харин тэрбээр энэ жил оролцсон гурван тэмцээндээ түрүүлээд байгаа тул дараагийн тэмцээнүүдэд ямар гялалзсан амжилт үзүүлэхийг нь бүгдээрээ хүлээж сууя хэмээн бичжээ. Манай тамирчныг дэлхийн сайчуулын нэг гэдгийг нь олон улсын буудлага спортын ертөц хүлээн зөвшөөрч буй нотолгоо нь энэ бус уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button