Монгол улсын генералууд жагслаа.
![](/wp-content/uploads/upload/oldolloo/olloo_back.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н, Багабанди өчигдөр Монгол Улсын Зэвсэгт хүчинд генерал цол бий болсны 66 жилийн ойг тохиолдуулан генералуудад хүндэтгэл үзүүлж, Монгол улсын генерал-ын шинэчлэгдсэн батлахыг гардуулсан юм.
Зэвсэгт хүчний хэмжээнд 127 генерал төрснөөс эдүгээ 66 генерал энх тунх бөгөөд тэдний 17 нь ажил үүргээ гүйцэдгэж байгаа юм байна. Энэ өдөр жанжны талбайд 52 генерал хүрэлцэн ирсний ахмад нь 99 насны сүүдэр тохиосон Б, Цэдэн-Иш гуай байсан бол залуу нь 44-тэй Д.Чимэд-Юндэн байв. Энэ өдөр Сэлэнгийн Зүүнхараагийн дарьтын хориход ял эдэлж буй хошууч генерал Ж, Баатарыгаа генералууд өөр хоорондоо дурсан ярьцгааж байлаа. Ёслолын арга хэмжээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н, Багабанди генералуудыг төрийн ордондоо хүлээн авч уулзаж тэдэнд баяр хүргэж үг хэлсэн юм.
Ерөнхийлөгч Нэгэн жарны түүхэн хугацаанд цэргийн 120 гаруй мэргэжилтэн эрдэм боловсрол, удирдах ур чадвараараа шалгаран Монгол Улсын генерал хэмээх эрхэм дээд цол хүртэн төрийн өндөр албыг хашиж, эх орноо батлан хамгаалах, улсынхаа аюулгүй байдал, хангах үйлсэд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож ирснийг та бүхэнтэй уулзаж буй энэ мөчид тэмдэглэн хэлхэд таатай байна. Генерал цолыг мөрөөддөгүй цэрэг гэж үгүй гэдэг. Та бүхэн цэрэг бүрхсэн замаар алхаж генералын мөрдөс зүүгээгүй нь мэдээж. Цэргийн хүнд хүчир хад чулуутай мөртлөө хариуцлагатай албаны өгсүүр шатаар дээшлэн оргилд нь гарсан, баатарлаг замналыг туулсан, хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй хүмүүс билээ. Генерал хүн үр хүүхэд, гэр бүл, ахан дүүс, төрөл садан зэвсэг нэгт нөхдийнхөө бахархал төдийгүй төрж өссөн нугтаг нугийнхаа бахархал болж ариун гэгээн нэр төрийн эзэд билээ билээ хэмээн онцолж байв.
Тэднийг олуулаа бөөндөө байхыг нь харахад үнэхээр сүрдмээр сайхан байлаа аа. Бараг л бүгдээрээ одон медалиа зүүчихэж. Энгэр нь тэр аяараа эрээн. Бүгд улаан халзтай өмдтөй, алтан шаргал мөрдөс нь наранд гялалзаад. Лав л тавь гаруй хүн байлаа. Эд Монгол Улсын генералууд. Монгол Улсад дээд офицерийн генерал цол бий болсноос хойш 60 жил болж 127 хүнд энэ цолыг олгожээ. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч, Энхийг сахиулах хүчний дарга Г, Рагчаа одоогоор генералуудын отгон нь юм. Амьд сэрүүн байгаа генерал 66. Тэдний дотор хурандаа генерал хоёр байгаа нь С, Лувсангомбо. Ж, Авхиа. С, Лувсангомбо гуай Оросоос хүрээд ирж. Дашрамд хэлхэд, Санжмятав Т, Содномдаржаа гэдэг хоёр генерал бас орост аж төрж байдаг юм байна. Тэд мөн хүрэлцэн ирсэн байв. Хурандаа генерал Ж, Авхиагийн хараа нэлээн мууджээ. Дэслэгч генерал тав байна. Монгол Улсын хилийн амьд лавлах гэгддэг Б, Цэдэн-Иш Ургацын комиссын хэмээн алдаршсан хөдөлмөрийн баатар Ж, Жамъян, Хилийн цэргийн удирдах газрын дарга асан Ш, Арвай, штабын даргаар ажиллаж байсан Ч, Сангишарав, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц, Дашзэвэг нар ийм цолтой юм. Генералуудын дотор Монгол Улсын баатар ганц байгаа, батлан хамгаалахын сайд Ж, Гүррагчаа, УИХ-ын гишүүн хоёр бий нь Д. Базарсад Р. Гаваа, УИХ-ын сонгуульд одоо нэр дэвшээд буй нь Д, Базарсад. Ж, Гүррагчаа нар. Генералуудын хамгийн ахмад нь 98 настай Б, Цэдэн-Иш хамгийн залуу төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, 44 настай Ю, Чимэд-Юндэн аж. Хошууч генерал Содном Дундговьд, Ванчиндорж Хөвсгөл айиагт мал аж ахуй эрхлэн амьдарч байдаг гэнэ. Ванчиндорж нь Монголын ардын армийн Улс төрийн газрын дарга байжээ.
Нутаг усаар авч үзвэл Завхан аймаг 17 генерал төрүүлсэнээрээ тэргүүлдэг ба Говь-Алтай аймгийн Шарга дөрвөн генералтайгаараа (Ж, Авхиа. Улаанхүү, Баатар Пүрэвдорж) сумд дотроо толгой цохидон аж. Ажлынх нь газраар зааглавал Жанжин штав 19, БХЯ 14, Хилийн цэрэг 11, аюулаас хамгаалах байгууллага найм, цагдаагийн байгууллага тав, Гамшгаас хамгаалах газар гурав, барилгын цэрэг, нисэх шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагууд тус бүр хоёр генералтай юм. 66 генералын 17 нь одоо цэргийн албаа хааж, тав нь төр, засгийн өндөр дээд албан тушаалд ажиллаж буй юм байна.