Ченж Баскаг бусдын захиалгаар егүүтгэсэн бололтой.

Гэмт хэрэгтний нэрийг Дүгэрээ гэдгээс өөр мэдээллийг тараах тун дургүй байгаа юм. Гэхдээ хуурамч бичиг баримт тамга тэмдэг ашиглан иргэд, байгууллагаас мөнгө залилдаг Чойрогийн Дүгэрээ биш гэнэ. Түүнчлэн гэмт хэрэгтнийг ТОЗ 8 маркийн бууг тайрч, гол төмөр, засагны дугаарыг хусч заассан хүнийг ч баривчилсан гэх мэдээлэл байна. Хэрэгтэн ченжийг гэрийнх нь үүдэнд отож байгаад буудаж егүүтгэснийхээ дараа их хэмжээний валют, төгрөгийг нь авч явсан юм. Мөн буугаа хэргийн газар хаяад зугтасныг цагдаагийнхан олсон. Тухайн үед уг бууг ОХУ-д шилжүүлсэн боловч дугаарыг нь сэргээн тогтоох боломжгүй гэсэн хариулт авч байжээ.
Ийм мэдээллийг гурван жилийн өмнө гарсан дээрх хэргийг мөрдөж буй ажлын хэсэгт ойрхон эх сурвалжаас авлаа.