Төрийн ордонд их найрал хөгжим эгшиглэнэ.

Yндэсний их найрал хөгжим саарал ордонд анх удаа нэвтрэх гэж буй нь энэ. 2006 онд болох Тулгар төр байгуулагдсаны 850 жилийн ойг угтан чуулгынхан цуврал уран бүтээл туурвиж буйн эхнийх нь энэ Цэнгэлийн эгшиг. Тоглолтод төрийн хошой шагналт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л, Мөрдорж Б, Дамдинсүрэн төрийн шагналт урлагийн гавьяат зүггэлтэн Э, Чойдог болон Ж, Бизе. И, Штраус Х, Россини Г, Свиридов зэрэг дэлхийн цуутай хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл эгшиглэнэ. Чуулгын хөгжимчид 60-уулаа. Тэд тоглолтын урилга төрийн гурван өндөрлөг УИХ-ын гишүүд манай улсад суугаа гадаадын элчин сайдууд олон улсын байгууллагын төлөөлөгчдөд илгээжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button