Илүүдэл жин нүсэр ачаа юм

Орчин үед хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг нь эрүүл бие махбодийг өвчлөлд хүргэх нэгэн алхам болж байна. Энэ бүгдээс улбаалан илүүдэл жинтэй хүмүүс нь эдгэршгүй архаг хууч өвчин тусамтгай, өөрийгөө өөдрөгөөр төсөөлж чаддаггүй хүмүүс байдаг.
Нэгэн зүйлийг жишээ болгон авч үзье. Та 10 кг илүү жинтэй хүн байна гэж төсөөлөөд үз дээ!
Харин одоо хэвийн жинтэй хүнд 10 кг ачааг өдөржингөө зөө гэж хэлье. Тун ч удалгүй тэр хүн хүчээ барна. Эндээс харахад тарган хүмүүс өөрийн илүүдэл жинтэй тэнцэхүйц том ачааг өдөржингөө үүрч явдаг.
Илүүдэл жингийн куб см бүрт 11 км хялгасан судас ногдож, түүнийг тэжээх шаардлагатайг баримтаар нотолсон байдаг. Иймээс ч илүүдэл жин амьсгалын систем болон зүрхний хэвийн үйл ажиллагаанд маш их ачаалал өгдөг нь ойлгомжтой.
Илүүдэл жинг хасч болох уу? Боломжгүй зүйл гэж хэн ч хэлэхгүй байх. Гэхдээ илүүдэл жинг цөөн хоногт хурдан хасах нь хүний биед сөрөг үр дагаварыг бий болдогыг мартаж болохгүй. Та хэрвээ илүүдэл жингээ хасахыг хүсвэл дараахи зөвлөмжийг уншаарай. Yүнд
1. Сайн чанарын олон төрлийн хоолыг идэх /цадталаа идэхгүй байх/, шинэ жимс, ногоог өргөн хэрэглэх хэвших
2. Хоол хүнснээс элдэв төрлийн чихэрлэг болон амттанг бүрэн хасах
3. Биеийн тамирын дасгалаар хичээллэх
4. Явган явж хэвших
5. Мацаг барьж сурах. Энгийн зүйл мэт санагдах боловч та эдгээр зөвлөлмжийг дагаад үзээрэй.

Илүүдэл жин нүсэр ачаа…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button