Зүрхний цус тасалдах өвчнөөр доорхи хүмүүс өвчлөмтгий байдаг.

Яагаад дараах шалтгаанууд зүрхний цус тасалдах өвчинд хүргэдэг вэ?
1. Атерослероз өвчний үед зүрхний титэм судсанд өөх тос очиж наалдан зүрхний булчинд очих цусыг багасгаж хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг.
2. Цусны даралт ихсэх өвчний үед цусны даралт ихсэж, том судаснаас жижиг судас салаалах хэсэгт судасны хана гэмтдэг. Энэ гэмтсэн хэсэгт өөх тос, цусны эсүүд хуримтлагдан судасны ханыг хатууруулаж өвчнийг үүсгэж улам муугаар нөлөөлнө.
3. Тамхины никотин, нүүрс хүчлийн хий нь өөх тосыг их хэмжээгээр цусанд шимэгдүүлж, цусны бүлэглэлтийг ихэсгэн судсыг ердийнхөөс 2 илүү дахин нарийсгана.
4. Биеийн жинг хэт нэмэгдүүлэх, таргалах нь уг өвчнийг үүсгэж буй бүх шалтгаануудыг улам гүнзгийрүүлдэг.
5. Сэтгэл санааны хямрал стресийн үед хүний цусны даралт өндөр болж, тамхи их татах мөн хэт их хооллох зэрэг өөрчлөлтүүд гардаг. Ер нь догшин, ширүүн, тайван биш, юмыг хэт амархан эмзэглэж хүлээж авдаг, бусдад дайсагнах, хонзогнох үзэл бодолтой, хийх ажлаа нарийн зөв төлөвлөөгүйн улмаас үргэлж зав муутай, яаруу сандруу явдаг хүмүүс энэ өвчнөөр илүү их өвдөмтгий байдаг.
6. Сахарын өвчний үед таргалах, даралт ихсэх, өөх тос, нүүрс усны бодисийн солилцооны хямрал бий болсон байдаг. Энэ нь зүрхний цус тасалдах өвчинг үүсгэдэг гол шалтгаанууд юм.
7. Архи их хэрэглэдэг хүмүүст зүрх гэнэт зогсох, хурц инфарктаар өвдөх, хурц өвдөлтүүд зэрэгт өртөмтгий байдаг. Зүрх судасний өвчний үед хэрэглэдэг эмүүдийн үйлчилгээг бууруулдаг.