Хуурай нүдний хам шинж

Тэгвэл та нүдний хам шинжийн тухай дараах бяцхан зөвлөмжийг уншаарай!
Хуурай нүдний хам шинж гэж юу вэ
Хэвийн нөхцөлд нүдний өмнөд хэсгийг нулимс ба зовхины ирмэгийн тосны булчирхайн шүүрлээс тогтсон чийгшүүлэгч давхарга нүд цавчихаар бүрхэн хамгаалж байдаг зохицолдолгоотой.
Гадны орчны таагүй нөлөөгөөр энэ хамгаалах үйл ажиллагаа алдагдсанаас үүссэн эмгэг байдлыг нүд хуурайших хам шинж гэдэг.
Энэ эмгэгийн улмаас нүдний өмнөд хэсэг тунгалаг гялгар байдлаа алдаж бүдэгшиж хараа муудахад хүргэдэг.
Хуурай нүдний хам шинжийн шалтгаан юу вэ?
-Салхи хуурай, хүйтэн салхи
-Нарны хэт ягаан туяа Өвөл ч гэсэн цасанд ойсон нарны туяа
-Агаарын бохирдол Утаа униар, тоос шороо
-Гэрлийн цочрол компьютер, зурагт багаж тоног төхөөрөмжийн дэлгэцний болон цахилгаан гагнуурын хурц гэрэл гэх мэт.