Нүдний бэртэл гэмтлээс сэргийлэх зөвлөмж

Нүдний гэмтлийн улмаас халдвар орох, өрөөсөн нүд нь гэмтсэн ч хэсэг хугацааны дараа эрүүл нүд нь өртөн хараагүй болох эрсдэл байдаг учраас эмнэлгийн онцгой яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ёстой. Нүдний бүхий л төрлийн гэмтлийг урьдчилан харж бүгдээс нь сэргийлэх боломж хэдийгээр бидэнд хязгаарлагдмал ч гэсэн золгүй тохиолдлоос сэргийлж, сохролыг бууруулах боломж байдаг болохыг олон судлаачид нотолжээ. АНУ-д өдөрт ажлын байран дээр 2000 хүний нүд гэмтдэгээс 10-20% нь түр болон бүрэн харах чадвараа алддаг. Өөрөөр хэлбэл хараанд халтай ажлын байр байгаагаас нүд хөнгөн гэмтээхээс эхлээд мөхөс хараа, сохрол үүссээр байна. Ийм хараанд халтай ажлын байр бол цахим төхөөрөмжтэй ажлын байр бөгөөд энэ үед нүд хуурайших, мөхөс хараа, нүдний даралт цочир ихдэх шинж гардаг. Иймээс цахим төхөөрөмжтэй ажиллах үедээ нүдний шил зүүхээс гадна бие чилэхээс сэргийлэх дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Цахим төхөөрөмжтэй ажилладаг хүмүүс хагас жил тутам хараагаа шалгуулж, нүдний даралтаа хянуулж байх нь чухал. Нүд болон хараанд үлэмж халтай ажлын байр бол уул уурхай, барилга байгууламж, шугам хоолойн угсралт, засварын газар байдаг. Энэхүү ажлын байранд ажиллагсдад нүдний бэртэл гэмтэл тохиолдох магадлал илт илүү байдаг. Мөн лаборатори, химийн бодистой ажиллагсдад хиймийн түлэгдэл, цацраг туяаны нөлөөгөөр нүд гэмтдэг. Хэрвээ хөдөлмөр хамгаалалтын зориулалтын нүдний шил зүүж хэвшвэл нүдний бэртэл гэмтлээс 90% хүртэл сэргийлэх боломжтой. Гал унтраагчид гал түймэрт нэрвэгдэгсэд, гал дөл оч үүсгэх тоглоом наадгай тоглогсдын дунд нүд гэмтэх, ялангуяа нүдний түлэгдэлт өртөх нь цөөнгүй. Нүдний түлэгдэлд өртөгсөдийн 10% нь хараагүй болох эрсдэлтэй. Галын дөл оч үүсгэх тоглоом наадгай нь Фаренгейтийн 1200 хэм дулаан үүсгэх /алтыг ч хайлуудаг/ тул болгоомжтой харьцаж биеэсээ 40-50 см хол барих хэрэгтэй, Гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хоккей, гольф, усанд сэлэх, теннисний үед нүдний бэртэл гэмтэл авах нь цөөнгүй. Нүдний гэмтлээс сэргийлэх тухай спортын үеийн аюулгүй байдлыг хангах зориулалтын шил, нүдний бэртэл гэмтлийг 90% бууруулж чаддаг. Спортын тухайн төрөлд зохицсон хамгаалалтын тусгай зориулалтын шил нүдний бэртэл гэмтлээс найдвартай хамгаална гэдэгт итгэж бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээний үед байнга хэрэглэж эрсдэлтэй учраас хэрэглэх зааврыг чанадлан сахих шаардлагатай байдаг. Автомашин эзэмшигчдэд оч үсрэх, цахилгаан үүсгүүрийн хүчил болон металлын үртэс үсрэх зэргээс нүд гэмтэх эрсдэл бий.
1. Нүдний хамгаалалтын шилийг үйлдвэрлэл болон лабораторын үйл ажиллагааны үед аюулгүй ажиллагааны горимыг чанд мөрдөх.
2. Хүүхдийг чавх буу болон бусад төрлийн харвах буудах оч үүсгэх тоглоом наадгайг хүн рүү чиглүүлэхгүй байх, өөрөө болгоомжтой харьцах хэвшилд сургах.
3. Нүд гэмтсэн үед эмнэлгийн онцгой яаралтай анхны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшсэн байх. Тухайлбал
– Химийн бодис нүдэнд орвол 15 минутын туршид нүдээ усаар угаасны дараа эмнэлгийн онцгой яаралтай тусламжид хандах.
– Бусад гэмтлийн үед зөөлөн боолт хийж эмнэлгийн онцгой яаралтай тусламжид хандах.
– Нүднээс цус гарвал хүнд гэмтэл хэмээн үзэж шууд эмнэлгийн онцгой яаралтай тусламжид хандана.
4. Арьсны гэмтэлгүй няцралтын эмчилгээ
– Няцарсан хэсэгт 4 цагийн турш 1 цаг тутамд 20 минут мөсөн жин тавих.
– Уг хэсгийн цусны эргэн шимэгдэлтийг сайжруулахын тулд бэртэл гэмтэл авснаас хойш 48 цаг болоод өдөрт 3 удаа 10 минутын турш бүлээн жин тавих.
5. Нүдний салстан дор цус харвалтын эмчилгээ /нүдний алимны цагаан хэсэгт цацарсан улайлт/
– Энэ үед тусгайлан өвөрмөц эмчилгээ шаардлагагүй.
– Энэхүү цус харвалт 2-3 долоо хоногийн дараа аяндаа шимэгдэнэ.
6. Зовхи болон нүд орчмын зөөлөн эдийн өнгөц шарх болон язралт, зулгаралтын эмчилгээ
– Ариун самбай болон цэвэр бөс даавуугаар 10 минутын турш дарж цус алдалтыг зогсоо.
– Цус тогтсоны дараагаар шархыг 5 минутын турш савантай усаар угаа. /нүдийг цэвэр самбайгаар дарж хамгаамж / шархны хэмжээ том бол ариун самбай боолт хийж өдөр бүр соль.

Хорвоо ертөнцийг мэдрэх гайхамшигт эрхтэн нүдээ гэмтэхээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал алхам. Нэгэнт нүд тань бэртэж гэмтсэн ахул эмнэлгийн онцгой яаралтай тусламжийг цаг алдалгүй авах нь эрхэм болохыг хичээнгүйлэн захъя.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button