Хөлний судас өргөсөх өвчинөөс сэргийлье!

1. Суудлын, хөдөлгөөн багатай ажил
2. Олон төрөлт
3. Зогсоо ажил
4. Удамшын гаралтай
5. Хөлний гүний судас бөглөрсний улмаас хүндрэл байдлаар өнгөц хөх судас (венийн судас) өргөхөс
6. Зүрхний өвчин хүндэрсэн болон дотор эрхтний хүнд өвчний үед өргөсөх
Хөлний судас өргөсөн хүмүүст ямар шинж илрэх вэ?
Хөл чинэрэх, халуу оргих, явахад үл ялим өвдөх хүндэрсэн үед хөл хавагнана. Өвчтөнд өөрт нь хөлний судас өргөссөн байгаа нь харагдана.
Хөлний судас өргөсвөл ямар эмчилгээ хийгдэх вэ?
Судас өргөсч эхэлж байгаа үед хөлний ачааллыг багасгах, эмчилгээний оймс зөөлөн бинт хэрэглэвэл зохимжтой. Нэгэнт өргөсөн тохиолдолд мэс засал хийдэг.
Мэс засал хэдий үед хийлшэвэл зохих вэ?
Хөлний судас өргөсөн нь тод харагдаж, чинэж өвдөх, зовиур ихсэн, явахад шилбээр хавагнаж эхлэх хандлагатай бол мэс засал хийнэ. Харин хөлний шилбэ тогтмол их хавагнах үед мэс засал хийх заалтгүй байдаг. Хөлний шилбэ хавагнах нь ихэвчлэн олон жил судас өргөссөн хүнд байх ба энэ нь гүний судсанд өөрчлөлт үүсч түүний хавхлагын дутагдал үүссэн шинж юм. Ингэж хүндэрсэн үед зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийдэг.
Хөлний судас өргөсөхөөс сэргийлэх боломж.
– Ажил, амралт хөдөлгөөнийг зохицуулах.
– Суудлын ажилтай хүн бол 1-2 цаг тутам хөлөө хөдөлгөж дээш нь өргөж байх.
– Зогсоо ажилтай хүн бол үе үе сууж босох мэтийн хөдөлгөөн хийх нь зүйтэй.
– Боломжтой цагтаа ялангуяа оройн цагаар дээш харан хэвтэж, хөлөө өргөж дугуй унаж байгаа мэт хөдөлгөнө.
– Мөн дээш харан хэвтэж хөлний хуруунаас их биеийг чиглүүж хөнгөн иллэг хийнэ.
– Чинэж өвдвөл хүйтэндүү жин богино хугацаагаар өргөсөн судасны орчим тавибал өвчин түр намдах талтай.
– Амарч байгаа үедээ хөлөө биеийн түвшингөөс өндөр байрлалд байлгах нь хөлний судасны ачааллыг багасгадаг.