Эрчүүд бүр зэрлэг секс-т дуртай юу?

Тэдний хамгийн тархсан нэгэн алдаа бол хүүхнүүд эрчүүдийг бүгд л нэг тогоочийн мантуу мэт хоорондоо яг ижил гэж боддогт оршдог. Иймд эр хүн секс, бэлгийн таашаалын хувьд чухам ямар эмэгтэйг хүсэн мөрөөддөг тухай бага ч гэсэн ойлголтыг нэгэн залуу эрийн дараахь хүүрнэлээс авч болох юм.

<< Миний хайртай бүсгүй, бусад бүх хүүхнүүдийн адил эр хүн секс хийхдээ эмэгтэйгээс өөрийн нь урд өмнө хэзээ ч үзээгүй гайхамшигт таашаал хүсэж байгаа гэж боддогийг би мэднэ. Ийм төөрөгдөл тэдний хөөрхөн толгойд яагаад үүсдэгийг ч би гадарлаж л байна. Эрчүүд бид үнэхээр ч хачин сонин, урьд өмнө хэзээ ч гайхамшигт сексийн тухай байнга мөрөөддөг нь үнэн. Сексийн ховор гоёмсог сонин, сэтгүүл олвол бид түүнийгээ хэд дахин эргүүлж, уншиж, зургийг нь ширтэж, хэдэн эрчүүд шар айрагны ард цугларвал мөнгө, хүүхэн хоёроос өөр зүйл ярьдаггүйг хүүхнүүд харж, мэдэж байдаг. Гэвч үнэндээ өдөр тутмын амьдралд эрчүүд бид, миний хайрт бүсгүйн бодож байгаа шиг тийм учиргүй хуял тачаалтай хүмүүс огт биш. Эрчүүд зэрлэг секс гэдэг ойлголтын дор юу хүсээд байна вэ? Энэ нь мэдээж тухайн эр хүнээс л шалтгаална. Зарим залууд эр нь дээр нь, эмэгтэй нь дээш харан дор нь гэсэн байрлалаас өөрөөр л секс хийвэл энэ бол гайхамшиг. Гэтэл өөр нэгэнд өдрийн цагаар голын эрэг дээр, цэцэрлэгт, олуул бүлэглэн, эсвэл, уучлаарай, янхантай гэх мэт л жинхэнэ секс, бусад нь бол юу ч биш. Гурав дахь залууд ерөөсөө л амрагтайгаа унтаж секс гэгч юу болохыг мэдэж явсан нь бөөн баяр тул түүнтэйгээ шөнө хамт хонох бүр шинэ баяр жаргал авчирна.Өөрөөр хэлбэл эр хүн бүрд өөр өөр секс тохирно. Нэгэнд нь гайхам сайхан таашаал өгч байгаа секс нөгөөд нь ой гутам хачин муухай зүйл мэт санагдаж болох юм. Миний нэг найзын үерхдэг хүүхэн нь түүнийг гэртээ урихдаа үргэлж турсикгүй, богино банзалтай л байдаг байв. Ингээд тэр бөхөлзөж, тонголзоход хамгийн эмзэг нууц газрууд нь байнга тодхон харагдана. Найз маань үүнийг хараад дорхноо л дур тачаал нь хөдөлдөг тул түүндээ тун сайн. Гэтэл энэ бүсгүйн урдах найз залуу нь яг үүнээс нь болоод түүнийг хаясан гэдгийг би мэднэ. Тэр залуу үүнийг нь зөвхөн янханууд л ингэдэг гэж дургүйцдэг байсан юм. Гэхдээ миний бодлоор бүх эрчүүд адилхан хүсэж дуралдаг нэг төрлийн секс бий. Энэ нь хоёр бүсгүйтэй зэрэг секс хийх юм. Хэрэв ямар нэг залуу хайрт бүсгүйтэйгээ, бас хажууд нь топ модель хүүхэнтэй зэрэг секс хийхийг хүсдэггүй гэж яривал түүнийг худал хэлж байна гэдэгт итгэлтэй байж болно. Эр хүнд заавал зэрлэг секс хийдэг хүүхэн хэрэггүй, түүнд сексийн үед шинэ, сонин сайхныг бодон олж чаддаг, тийм секс хийхэд бэлэн эмэгтэй хэрэгтэй. Нэг удаа би хэзээ ч эр хүний хүсэлтээс татгалзахгүй, түүний ямар секс хүч байна, бүхнийг дээд зэргээр биелүүлж өгч чадна гэж ярьдаг хүүхэнтэй учирсан юм. Ингээд би үнэхээр л арван хоёр настайгаасаа дотроо нууцхан хүсэн мөрөөдөж ирсэн бүхнээ биелүүлэх цаг ирлээ хэмээн баярлаж билээ. Удалгүй би үнэхээр миний хүссэн бүхнийг биелүүлж байгааг харж мэдсэн юм. Гэхдээ тэр өөрөө надад ямарч санал тавьсангүй. Тэр сексийн үед бэлгийн таашаалын тухай огт бодохгүй байгаа мэт надад санагддаг боллоо. Гэтэл сексийн бүрэн таашаал авахын тулд нэг хүний биш, хоёр хүний харилцан янаглал хэрэгтэй шүү дээ. Ингэж, заримдаа үгүй-гэж хэлдэг боловч тэгээч!-гэж надаас хүсдэг эмэгтэй хэзээ ч үгүй! гэдэггүй хүүхнээс хамаагүй дээр гэдэгт би итгэж авсан юм. Миний нэг найз надад хүүхэнд хэрхэн ухаангүй дуралсанаа ярьж билээ. Тэр шинэ найз хүүхнээ нэг үдэш ресторанд, жижиг кабинд оруулжээ. Бид хоёр сайхан хувцасласан байсан болохоор их л буурьтай, догь харагдаж байлаа. Дарс, ундаа, зоог захиалсны дараахан тэр гэнэт гараа явуулан миний эрхтэн дээр тавьчихав. Бид дөнгөж гуравдахь удаагаа уулзаж байгаа болохоор би их л гайхлаа. Тэр миний өмдний цахилгааныг доошлуулж, бүрэнхий ч болоогүй байхад намайг дур тавиулсан юм даа. Би түүнийг ёстой шүтсэн шүү! гэж тэр ярьсан юм. Найз маань тэр хүүхэнтэйгээ тун удалгүй хурим хийсэн дээ. Гэхдээ хэргийн учир тэр үдэшд байгаа юм биш. Түүний гоё ганган хувцас, бидний сууж байсан үнэтэй ресторан, биеэ ихэмсгээр явч явах гадаад төрх байдал, үүний дэргэд түүний хийсэн хачин зоригтой үйлдэл хоёрын эрс тэс ялгаа намайг маш гайхуулсан юм. Энэ бүсгүйд өөр хэд хэдэн эмэгтэйд ч багтахгүй байж болох эрс тэс зан ааш нуугдаж байгаад би маш их олзуурхаж билээ-хэмээн тэр инээд алдсан юм. Yүнээс, эр хүнд бүх хувцсаа товчилсон байсан ч бүх биеэ түүнд харуулж чаддаг тийм л хүүхэн таалагддаг гэсэн дүгнэлт хийж болох юм. Гэхдээ бүх эрчүүд адил биш.Таван удаа болзсоны дараа бүсгүй намайг гэртээ урилаа. Тэр намайг суулгаад гэрлээ бүдгэрүүлж хөгжим асааны дараа тайчих урлагийн номер үзүүлж эхэллээ. Тэр дан дотоожтойгоо үлдсэний дараа миний өвдөг дээр суун ганхаж эхэлсэн юм. Гэтэл энэ бүхэн надад үнэндээ таалагдаагүй. Бид хоёр үнсэлдэж үзээгүй байсан юм шүү дээ! Хэдийгээр тэр надад таалагдахын тулд ингэсэн нь мэдээж боловч арай л эртдүүлчихсэн юм. Тэгээд л бид хоёр хагацсан даа-гэж бас нэг найз маань надад ярьсан юм. Муусайн ухнанууд, та нарт тэгээд яаж таалагдах болж байна аа!- гэж хүүхнүүд хэлэх л байх. Одоо яая гэхэв эрчүүд бол ийм л олон янзын улс. Мэдээж, бид өөрсдийгөө Бат-Эрдэнэ шиг биетэй, Билл Гейтс шиг ухаантай, бас хачин сайхан царайлаг гэж итгэхийг хүсдэг нь үнэн. Тиймээс ч эмэгтэй хүн бидэнд анхаарал хандуулвал бид зодооны азарган тахиа шиг л пээдийдэг нь ч үнэн. Гэхдээ энэ нь эр хүн бүхэн тааралдсан хүүхэнтэй зэрлэг секс хийхэд бэлэн гэсэн огт биш. Эрчүүдийн үнэмлэхгүй дийлэнх нь хамгийн энгийн хайр халамж, янаглал анхаарал хүсч байдаг юм шүү!>>

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button