УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бие даан нэр дэвшихээр боллоо.

2004 оны УИХ-ын сонгуульд нам нь түүнийг нэр дэвшүүлсэнгүй. Тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж, тэднийхээ төлөө хамгийн их санаа зовж энэ хэрээрээ бодит ажил хийж ирсэн хэмээн түүнийг үнэлдэг. Би намдаа хэзээ ч гомдоогүй, МАХН-ын удирдлагад байгаа зарим хүмүүсийн арга барил дэндүү хоцрогдож байна. Yүнийг зөвшөөрч чадахгүй байгаа учраас энэ хурлыг зохион байгуулсан юм хэмээн Д.Оюунхорол хэвлэлийн бага хурлын зорилгыг тодорхойлсон юм. Ингээд түүний сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Таны өрсөлдөгч Моломжамц аймгийн намын бага хурлаас хэдэн хувийн санал авсан юм бэ?
Аймгийн намын бага хурал намын дээд удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлсэн, зорилгоо хангасан хурал болсон л доо. Хэдийгээр тийм шахалт байсан ч манайхны зарим нь үүнийг хүлээж авалгүй миний төлөө 48 хулийн санал өгсөн. Уул нь саяхан тойрогт хийсэн судалгаагаар миний рейтинг 75-80 хувьтай гарсан юм шүү дээ. Би дөрвөн жил хийсэн ажлаа ард түмнээр дүгнүүлэх байх гэж бодож байсан. Сонгуулийг ард түмэн хийдэг байх гэж бодсон. Судалгааны зарим байгууллага миний нэрийг огт бичилгүйгээр судалгаа авч байна гэж сонгогчид маань ярьж байна лээ. Би тогоогүй л дээ. Энэ хугацаанд би завханчуудын дуу хоолой л болж байсан, тэднийхээ төлөө юм хийсэн л гэж боддог. Тийм ч учраас би ингэж явж байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалтаар тойрогтоо тэрбум гаруй төгрөгийн хөрнгө оруулалт хийж шийдвэрлүүлсэн. Хувиасаа болон олон улсын байгууллагуудтай хамтарч бас тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, туслалцааг үзүүлсэн. Түүнчлэн Швейцарын Засгийн газрын малчдад үзүүлэх бэлэн мөнгөний хөтөлбөрийг хэрэгжүүлж 500 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг 2000 гаруй өрхөд тараасан гээд үгүйсгэгдэхээргүй олон зүлийг хийсэн.

-Намаас гарах үндэс нь юу вэ?Та намдаа гомдосон уу?
Би 1996 онд МАХН-д элссэн. Сонгуульд ялагдсан хүнд жилүүд байсан. Бүх хүнд үеийг хамтарч туулсан гэж боддог. Би МАХН-д хэзээ ч гомохгүй. Намын удирдлагын зарим нөхдийн арга барил, хувийн үзэл бодол ийм байдалд хүргэсэн. Харин би Идэвхтэн дарга болон цаана нь байгаа хүмүүст гомдож байна.

-Идэвхтэн даргийг хөдөө байхдаа намынхаа байшинг худалдаж хотод орж ирсэн. Тэр мөнгөөрөө бизнес хийдэг гэж сонссон. Бас нисэх онгоцны тендрээс тодорхой хувь авсан гэж сонссон. Энэ үнэн болов уу?
Би мэдэхгүй. Тэр хүний хувийн асуудал би анхаарал хандуулдаггүй. Харин миний асуудалд ингэж хандаад байгаад нь үнэхээр миний сонирхол төрөөд байгаа юм л даа.

-Таныг яагаад ингэж оцлоод байгаа юм бол. Ерөхийлөгчийн талын хүн гэдгээр нь гадуурхаад байна уу? Та ямар зөв бас ямар буруу юм хийсэн юм бэ?
Монгол улсын Ерөнхийлөгч үндэсний эрх ашгийн үүднээс ажиллах ёстой. Би бусад гишүүдийн жишгээр л хамтарч ажилладаг. Нэг нь тэднийх нөгөө тэндээс сонгогдсон болохоор Ерөнхийлөгчийн хүн болчихдог байна уу. Идэвхэтэн дарга МАХН-ын эв нэгдэлийн төлөө дуугарч ажиллах ёстой. Тэр итгэлийн харин ийм маягаар хөсөрдүүлж байгаад үнэхээр харамсч байна. Би хов жив хөөдөг эсхээ шүүхээр тогтоолгоно. УИХ-ын гишүүн хүн чуулган дээр үг хэлснийхээ төлөө ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Төсөв хэлэлцэж байх үеэр би Худалдаа хөгжлийн банкны талаар ярьсан юм л даа. 2000 онд арван тэрбум төгрөг оруулдаг байсан тус банк 2003 онд 360 сая төгрөг оруулсан нь үнэхээр сонирхолтой байсан л даа. Тэгээд тэр зөрөөний мөнгө хаачив, үүгээр зарим хүндрэлтэй аймаг тухайлбал Завхан аймгийн төсвийг бүрдүүллчихэж болно шүү дээ гэж ярьсан. Парламентын сурвалжлагчид мэдээж хэрэг үнийг бичсэн. Гэтэл намайг үүнийг зориуд Өдрийн сонинд-д бичүүлсэн гэж хардсан. Надад ийм ёс суртахууны эрх байхгүй.

-Таныг бие даана гэснээс хойш намаас тань ямар нэгэн дарамт шахалт ирэв үү?
Би завханаас ирээд хоёр гурав л хонож байна. 23-р тойргийнхоо дөрөв таван сумаар орж иргэд сонгогчидтойгоо уулзаад ирлээ. Одоохондоо намаас ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн юм алга байна. Манай сонгогчид таны нэрийг байхгүй байсан ч нэрийг тань бичиж байгаад дугуйлна хэмээн хэмээн ярьж байгаа нь надад их итгэл урам зорин өгч байгаа.

-МАХН-аас нэр дэвшиж байгаа бусад эмэгтэй нэр дэвшигчдийн талаар та юу гэж бодож байна?
МАХН Социнтернд элсэхдээ эмэгтэйчүүдийн тоог 20 хувьд хүргэнэ гэж амалж байсан. Энэ амлалтдаа хүрсэнгүй. Нэгийг бодогдуулж байгаа биз.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Завханд болсон намын ажилтны семинар дээр таныг Идэвхтэн дарга хөөж гаргасан гэж сонссон энэ үнэн үү?
Намын ажилтны Идэвхтэн сонгууль болсон юмаа. Идэвхтэн дарга ч очсон. Тэндээс сонгогдсон гурван гишүүн ч очсон. МАХН-ыг сонгуульд ялуулах л хурал болж байгаа хэрэг шүү дээ. Тэр хурал дээр 17, 18 хүн миний тухай ярьж, миний нэрийг дэвшүүлэхийг хүссэн юм. Надад ч бас халуун байлаа л даа. Намайг магтаад байхаар чинь бас эвгүй шүү дээ, ядаж Идэвхтэн даргын хажууд суусныг ч хэлэх үү. Гэтэл нэг нугалсан цаастай бичиг ирсэн чинь надад зориулсан шүлэг болж таарсан. Мэдээж энэ бүхэн дарга нарт таалагдаагүй. Бүхнийг өөрөө зохион байгуулж шүлэг хүртэл зохиолголоо хэмээн хардаж байгаа юм даа. Тийм хартай.

-Таныг бас Ерөнхий сайдын хадам аавын хөшөөг сүйтгэсэн гэж ярих юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
Аймгийн намын бага хурал болохын орой энэ хөшөөний тухай ийм нэвтрүүлэг явсан. Түүх балардаггүй гэсэн байхаа. Хөтөлбөрт ороогүй нэвтрүүлэг байсныг би ирээд мэдсэн л дээ. Би дөрвөн жил төрийн түшээгээр ажиллахдаа өөрийн тойрогтоо телевизийн сурвалжлагчыг аваачих гээд бараагүй юм. Гэтэл тэд тэр нэврүүлгийг Завхан аймагт бүхэл бүтэн есөн хоног бэлдсэн байгаа юм даа. Хөдөөгийнхөн ганцхан Yндэсний телевиз л үзнэ шүү дээ. Би маргааш нь хуралд орох гэж байгаа хүн. УИХ дээр дэвших ажил нь бүтэхгүй болохоор нэгэн эмэгтэй гишүүн энэхүү хөшөөг сүйтгэжээ ч гэнэ үү. Ёстой инээдэмтэй. Дээрэлхэнэ дээрэлхэнэ гэхэд арай дэндэж байгаа хэрэг байгаа биз. Хүнийг унагах хар PR хийхдээ мундаг юм билээ. Тэр хөшөөг би одоо очоод лоомдоод зогсч байх юм гэнэ. Надад тийм ёс суртахуун байхгүй. Ийм увайгүй аргаар намайг дөнгөх гээд байгаа нь гутамшиг. Уг нь би энэ хөшөөг босгох гэхэд нь хувь нэмрээ оруулаад гүйж явсан хүний нэг юм шүү дээ.

-Отгонтэнгэр их сургуулийнхан Завханд десант буулгах нь гэж сонссон. Энэ үнэн үү?
Би тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга. Монголын боловсролын салбарт хийсэн үр бүтээлтэй хүн гэж би өөргийгөө боддог. Олон мянган оюутанд энэ ойлгомжгүй байна шүү дээ. Тэд бүгдээрээ тэнд очиж ажиллана хэмээн надад сэтгэлийн дэм өгч байгаа.

-Та энэ алхмаасаа ухрах тохиолдол гарвал яах вэ?
Би ямар ч тохиодолд нэрээ татахгүй. Эцсийн шийдэлд хүрнэ.

-Та намын даргатайгаа буюу Ерөнхий сайдтай уулзаж үзэв үү?
Уулзах гэж үзсэн. УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдын хаалга уул нь нээлттэй байдаг. Би явахаасаа өмнө энэ хүнтэй уулзах гэж гурван өдөр үүдэн дээр нь суусан. Надад цаг олдоогүй. Уг нь Ерөнхий сайд эр хүн шиг Чамайг нэр дэвгшүүлэхгүй ийм, ийм үндэслэл байна гээд л ярьчих хэрэгтэй байсан юм. Ямар ч цаг үед хүнд жудаг, ёс суртахуун байх ёстой шүү дээ. Тодорхой цаг үед би Н.Энхбаяртай хамт явж 1996 оны сонгуульд нь зүтгэж л явсан. Намын батлахыг энэ хүнээс гардаж авч байлаа. Шударга үнэний төлөө явах л миний зорилго.

-Өрсөлдөгч нарынхаа талаар та юу гэж бодож байна вэ. Д, Моломжамц чинь Монгол банкны системийг дампууруулчихсан хүн шүү дээ?
Дөрвөн сайхан залуутай өрсөлдөнө дөө. Би өрсөлдөгч нараа муулахгүй Монголын ард түмэн өөрсдөө ухаантай сонголтоо хийг.%
-Та бусад шиг чимээгүй байж болоогүй юу?
Би өдий болтол ямар ч удирдлагатай тэрсэлдэж явсангүй. Сонгогчдын илэрхийлэл болж л дуугарч явлаа. Дуугүй чимээгүй байх нь миний хувь хүнд байдаггүй араншин. Нөгөө талаар би сонгогчдоо үнэлсэн хэрэг. Тэд намайг хүлээж байгаа. Надад дотроо онгойтол ярих юм бий.
Ийнхүү эрхэм гишүүн ярьж байна. Тэнд очсон бүх хүн түүнд амжилт хүсч, бас эрүүл мэнд амь насаа хамгаалж явахыг сануулж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button