Олон улсын нисэх онгоцны буудал шинээр баригдана.

БНСУ-ын Либерт файнэшнл копорацаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдах нисэх буудлыг баригдахтай холбогдуулан 70 км-ийн хурдны зам ч тавигдах аж. Төслийг хэрэгжүүлэгч компианаар Жэүс глобал корпораци ажиллах бөгөөд ингэхдээ баилга, замын ажлыг гүйцэдгэх Монголын компанийг тендерээр шалгаруулж авах төлөвлөгөөтөй байшаа юм.
Олон улын жишэгт нийцсэн буудал, хурдны замд 900 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна 300 сая ам долларыг нөөцөнд байршуулах гэнэ. Дээрх нийт өртөгийн 17 хувийг Мери Лонг, 10 хувийг ЖЕ капитал, дөрвөн хувийг ЖФ монгол, үлдсэн хувийг LFC Fund гэсэн дэлхийд алдартай банкнууд гаргах бөгөөд манай Засгийн газраас ямар ч хөрөнгө, батлан даалт шаардагдахгүй ажээ. Төслийг хэрэгжүүлэх эхний шат буюу 2004-2005, 2006 онд тус бүр 250 сая ам доллар, 2007 онд 400 сая ам доллар зарцуулж 2009 он гэхэд хурдны зам, шинэ нисэх буудлыг бүрэн ашиглалтад оруулах бөгөөд Солонгосын тал тал нисэх буудлыг 50 жилийн хугацаатайгаар эзэмшиж зардлаа нөхөж аваад Монголын талд шилжүүлэх зорилготой байгаа юм.
Хурдны замыг Толгойт-Наран-Ганц худаг-Улиастай-Шар хад гэсэн нийслэлийн хойд хэсгийн чиглэл, урд хэсгийн Улиастай-Их тэнгэр-Яармаг-Нисэх, дундын Яармаг-Гурвалжингийн гүүр Гэмтлийн эмнэлэг гэх зэрэг хэд хэдэн чиглэлийн 16 огтлолцлоор олон улсын нисэх буудалтай холбогдсон хурдны зам баригдах юм байна.