Хүүхдийн зохиолын анхны вэб нээгдлээ

Монголын нээлтэй нийгэм хүрээлэн, Боловсрол хөтөлбөр, Тэмүүжин сэтгүүлээс хүүхдийн зохиолын нэгэн сайт нээжээ. Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс гадна орос, хятад, америк, англи зохиолчдын бүтээлүүд орсон тун өвөрмөц вэб хуудас гэнэ. Мөн хүссэн зохиолчынхоо намтар уран бүтээл, зарим номын танилцуулгаас гадна зохиол төрсөн түүх, асуулт хариулт, хүүхдийн хөгжөөнт яриа гэх зэрэг булан ч байгаа юм байна. Өөрийн унших дуртай зохиолынхоо зохиогч нараас хүссэн асуултаа асууж хариугаа ч авч болох гэнэ.
Харин тэдэн дундаас шинэхэн хийгдсэн нэгэн вэб htpp//www.temujin.url.mn хуудас хүүхэд багачуудын сонирхолыг татах нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button