Эх орон Ардчилал эвслээс гомдол гаргажээ.

Эх орон-Ардчилал эвслийн удирлагууд уг шийдвэрийг хэд хэдэн үндэслэлээр эсэргүүцэж сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргажээ. Yүнд
1.Тус шийдвэр нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 1.1 заалт зөрчиж байна.
2. Мөн тус шийдвэр нь сонгуулийн хуулийн 2.1-д заасан …нам буюу намуудын эвсэл…УИХ-ын гишүүд нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалтыг шууд зөрчсөн.
3. Тус хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан УИХ-ын сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна заалтыг зөрчсөн. Эх орон-Ардчилал эвсэл тойргийн хороо үйл бүртгэх үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, цаг тухайд нь илрүүлсэнзөрчил гэгчээ мэдэгдээгүй цаг тулгасан.
4. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4-26 буюу сонгуулийн тойргийн хороо, түүний бүрэн эрхийн тухай заалтуудад гагцхүү нягтлан хянах эрх заагдсан бөгөөд нэр дэвшигчдийн дэвших эрхийг хасах, нам эвсэлд ямар нэгэн санкци, шийтгэл ноогдуулах эрхгүй байна. Гэтэл 57 дугаар тойргийн шийдвэрийн уршгаар Эх орон-Ардчилал эвсэл тус 57 тойрогт дахин нэр дэвшүүлэх, сонгуульд оролцох боложгүй болж байна.
5. Мөн хуулийн 27.1 дүгээр зүйлээр заагдсан нам эвсэл өөрийн нэр дэвшигчээ татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалтыг шууд зөрчиж Эх орон-Ардчилал эвсэл өөр хүний нэр дэвшүүлэх эрхээ хасуулж байна. Иймд Эх орон-Ардчилал эвсэл тус хуулийн 43 дугаар зүйл болон УИХ-ын дэргэдэх СЕХ, түүний бүрэн эрхийг заасан 11 дүгээр зүйлийн 4.6-ийн дагуу Баянзүрх дүүргийн 57 дугаар тойргийн сонгуулийн хорооны шийдвэрийг цуцалж, нэр дэвшигчийн бүртгэлийг баталгаажуулж өгөхийг хүсьегээд Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зуржээ.