Террористуудын мөнгөнд эрх баричдын гаргасан баталгаа олджээ

АНУ ер нь дэлхий дахин алан хядагчдын мөнгөнөөс айдаг. Харин Н.Энхбаяр О.Чулуунбат нар айсангүй баярлав. АНУ энэ зүгээс ирдэг мөнгөний урсгалыг хяналтандаа авч интернэтээр террорист байгууллагын байрлуулсан Мөнгөний уут-ыг зарлалаа. Тэр зарласан байгууллагын нэгэнтэй МАХН-ын засгийн газар 130 сая ам долларраар холбогдоод авсан гэх хар нийгэмд байсаар байгаа билээ. Ч.Улаан орж ирэх мөнгийг хуваагаад сууж байсан. О.Чулуунбат Засгийн газрын нэрийн өмнөөс баталгаа гаргаж өгсөн. Н.Энхбаяр танилцан зөвшөөрсөн гээд олон сонин шуугив. Айсан хүнд аргал хөдөлдөгийн үлгэрээр Энхбаярын засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлчдийг толгой дараалан шүүхэд өглөө. МАХН-ын засгийн газрын өндөр нэр хүндийг гутаасан юм гэнээ. Тэр өндөр нэр хүндээ 50-60 сая төгрөгөөр үнэлж энэ тухай бичвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр албан тушаалаа ашиглан айлгаж нэг үзлээ. Алан хядагчдын байгууллага гэж дэлхийд байхгүй тийм байгууллага зарлагдаагүй гэж мушгиж нэг үзэв.
Гэвч өнөөдөр байдал өөр болоод байна. Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуубатын 130 сая ам доллар авахаар гаргаж өгсөн баталгаа олдлоо. Мөнгөнд дуртай манай эрх баричдыг террористууд доллараар даллаад болдоггүй. МАХН-ын томчууд тэссэнгүй гэлтэй баталгаа гаргаад өгчихөж. Харин улсын төсөвт оруулах гээд хуваагаад байсан тэр их мөнгө орж ирсэн эсэхийг өнөөдөр тогтоох аргагүй. Ямар ч гэсэн авахыг санаархсан нь ингээд нотлогдоно. Харин улсын төсөвт өгөх, өөрийнхөө халаасанд авах хоёрын аль болохыг мэдэх боломжгүй. Интернэтээр зарласан тэр их мөнгөтэй байгууллагийн нэрийг бичихээ энэ удаа нууцалъя. Харин шүүхэд бол гаргаж өгнөө. Шүүхэд бол өгнөө гэхийн учир нь МАХН-ын дарга Санхүү эдийн засгийн сайд Ч.Улааныгаа бид тийм мөнгө авахын тухай яриагүй муусайн сэтгүүлчид гүтгэж байгаа юм шүүхэд өгч өөрийн гэгээн нэр хүндийг сэргээж ир гээд үүрэг өгсөн, энэ мөнгөнд ганцаараа хутгалдаагүй үлдсэн Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуундаа Өдрийн сонин-д эрүү үүсгэжээ. 130 сая ам доллар авах тухай яриа огт байгаагүй гэж түүний гараар сонинуудыг шүүхэд өгүүлээд байгаа билээ. Шар хүний өмнөөс хар хүн гэгчээр өнөө Эрдэнэчулуун нь шүүхэд 130 сая ам доллар авах гээгүй, манай засгийн газрын нэр хүндийг унагах гэлээ гээд гомдол гаргаад байтал гэнэт Н.Энхбаяр нарын баталгаа гаргаж өгсөн баримт олдлоо. Хамгийн аймшигтай нь, 2002 оны аравдугаар сарын 1-нд гаргаж өгсөн 130 сая ам долларын баталгаанд Н, Энхбаяртангууд МАХН-аа барьцаанд тавьсан гэхээр өгүүлбэр оруулжээ. Дээрх өгүүлбэрийг сийрүүлбэл Энэ төлбөрийг (130 сая ам доллар зээлээ хэлж байгаа бололтой) Монгол улсын төр, улс төрийн байгууллагаас эдүгээ баримталж байгаа болон хожим бий болох, ямар нэгэн шимтгэл, хураамж, ногдол, дайчилгаа, суултгалгүйгээр хойш тавилгүй олгох болно гэжээ. МАХН-ын удирлагууд террористуудын мөнгөнд үнэхээр ногоон гэрэл асаан оруулах том итгэл өгчээ, харин энэ мөнгийг Монголын парламент Yндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээгүй, тэдэнд мэдэгдээгүй байдаг нь бүр ч гайхмаар. Террористуудын мөнгө өнөөдөр ороод ирсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй. МАХН Засгийн эрхээ алдахгүйн төлөө асар их мөнгө хаях боллоо. Зөвхөн саяхны хүний аминд хүрсэн нээлтийн шоундаа гэхэд л 360 сая төгрөг цацаж гайхуулжээ. Тэр их мөнгө хаанаас гарав. Ямар ч гэсэн . Энхбаярын Засгийн газар террористуудын мөнгөнд санаархсан гэж бичсэн сэтгүүлчид шоронгийн хаалга татхаас аврагдав бололтой. МАХН-ын хар мөнгөтэй холбогдохыг санаархсаныг нотлох баримт байна. Харин МАХН-ын жирийн гишүүд үүнд ямар ч оролцоогүй гэдэгт гүнээ итгэнэ.
/өдрийн сонин 2004-5-22 125/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button