22 мянга гаруй хүүхэд эх барьсан хүндэт ээж.

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан энэ эрхэм хүнийг Дарханчууд Дамдин ээж гэж хүндэтгэн дууддаг юм билээ. Улсад ажилсан жилээрээ ч эх барьж авсан хүүхдийнхээ тоогоор ч түүний нэрийн өмнө хамгийн олон гэсэн тодотгол зүй ёсоор ирдэг. Улсын хэмжээнд Д, Дамдин эмчээс өөр 22 мянга гаруй хүүхэд эх барьж авсан хүн байдаггүй юм байна. Тэгвэл эх үрсийн баярын өмнөхөн Д, Дамдин эмч дархан хотын хүндэт иргэх боллоо. Энэ ёслолын арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд тэнд ээждээ баяр хүргэхээр олон хүн цугларсан байлаа. Дархан хотын хүндэт иргэн хэмээх өргөмжлөлийг өмнө нь хоёр хүн хүртэж байсан бөгөөд гурав дахь нь Д, Дамдин эмч болж байгаа аж. Энэ үеэр тэрээр Эх болгон баяр баясгалантай, хүүхэд бүр заяа тэгш явах болтугай хэмээсэн сайхан ерөөлийн үгтэйгээ хамт дурсгалын мод тарьсан юм. Ийн Дарханы төвд чимэг болон ургах гурван мод үндэслэлээ. Ээжийнхээ тарьсан модыг хүүхдүүд нь усалж тордон өндрөөс өндөр ургуулах биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button