Уул хадны нуранги тогтоох ажлыг хийнэ.
Энэхүү төслийн хүрээнд төмөр замын тээврийг тогтворжуулах зорилгоор хуучин төмөр замын гүүрийг шинэчлэх төмөр замын дагуух 29 газарт уул хадны нуранги тогтоох ажил хийгдэхээс гадна бульдозер, өөрөө буулгагч болон бусад барилгын техник тоног төхөөрөмжийг тусламжийн шугамаар нийлүүлэх юм байна. Цаашид эдгээр техник тоног төхөөрөмжийг ашиглан уг төслийн хүрээнд олж авсан технологи, арга туршлага дээрээ тулгуурлан засвар үйлчилгээ шаардлагатай газрууддаа Монголын төмөр зам бие даан засвар үйлчилгээ явуулж байх гэнэ.