Зориг агсаны үхэл ч улс төрийн аллагад хамаарах уу

Энд зөвхөн хаад ноёдын үхлийн баримт. Түүнээс биш алуурчдын гарт амь үрэгдсэн алдартнуудын тоо аажмаар их билээ. Аллага халдлагаас биеэ хамгаалах явдал амь насанд нь аюул занал бодитой учирч болох хүн бүрийн төдийгүй төр засаг түүний тусгай албадын толгойн өвчин болсоор удав. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд эрдэмтэд ч татагдан орж, элдэв арга техник боловсруулахыг чармайж ирлээ. Олонхи хаан, дарангуйлагч амь насны эрсдэлээ багасгахыг эрмэлзэн улс төрийн өрсөлдөгчдөө ямар нэг хэлбэрээр зайлуулж байв. Өөрөөр хэлбэл, болзошгүй алан хядагчид ба тэднийг турхирагсдын тоог цөөрүүлж байжээ. Жишээлэхэд, Английн хатан хаан I Елизавета 1567 онд Шотландын хатан хаан Мери Стюартыг өөрийн хаан ширээнл гол аюул учруулагч гэж үзэн цаазалсан. Монгол улсын тогтмон ахуй 1911-1919 оны арав хүрэхгүй жилийн дотор Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн, төрийн том түшээдээс тал хувь нь бусдын гарт амь хохирсон нь лавтай баримт.
Эл гунигт түүх олноо өргөгдсөн Монгол улсын тэр сэргэсэн 1921 оноос хойш дахин давтагдсан нь цөөнгүйг бид мэднэ. Энд зориуд тэмдэглэхэд ХХ зуунд Монголын улс төрийн зүтгэлтнүүдээс бусдын эрхшээлээр амь насаа алдсан явдал манайхны тайлбарлах дуртай гадаад хүчин зүйлээс илүүгээр дотоодын хүчин зүйл, тухайлбал эрх баригчдын арцалдаанаас үүдсэн юм. 1930-аад оны Сталины цэвэрлэгээ дэлхий нийтэд илэрхий. Арай зөөлөн хувилбар нь сөргөлдөгчид болон засаг төрд дургүйцлээ илэрхийлэгчдийг цөлөх буюу бусад аргаар тусгаарлах явдал байв. Манайд дээрх хувилбар 1960-аад оноос хэрэгжсэн билээ. 1970-аад онд Л.И.Брежнев болон Зөвлөлтийн дээд хэмжээний бусад зочдыг Парист айлчлах үеэр Францын Засгийн газар Оросын нэртэй цагаачдлыг тэр ч байтугай цагаачлалын анхны үеийнхний төлөөлөгч ямар ч хал балгүй, өтөлсөн зохиолчдыг ч хаман, хотын гаднах Засгийн газрын өргөө буюу тохилог зочид буудалд хэд хоног амрахыг урьжээ. Гэвч ийм хэмжээг бүхэлд нь хууль цаазь ардчилсан төр улсад хүлээж авшгүй юм. Түүнчлэн байдал бүр эсрэгээр эргэж, тийнхүү тусгаарлагсдад халдах аюулыг ихэсгэж, алан хядагчдын зүгээс хариу үйлдлийг төрүүлэх буву тэдний эвлэршгүй сөрөг хүчин болон үйл ажиллагааг нь хянахад хүндрэлтэй нууц байдалд оруулах болно гэж шинжээчид үзэж байна. Хэрэв алан хядагчдын тоог багасгах хэцүү байвал улс төрийн нэрт зүтгэлтний ард түмний дунд орж тэдэнтэй харилцах тоог цөөрүүлж болно. Ялангуяа үүнийг эдийн засаг, улс төрийн хурцадмал үед голдуу хийдэг. Томчууд сайн шалгагдсан, цөөн тооны хүмүүсийн өмнө л гарч ирдэг байна. Бүр зарим нь зөвхөн хамтран зүтгэгчдийнхээ явцуу хүрээнд үзэгдэх туйлын арга хэмжээ бий. Чухамдаа Сталин, Мао нар ингэдэг байв. Гэвч энэ нь халдлагаас хамгаалах баталгаа болж чадахгүй. Жишээ нь, 1944 онд Гитлерийн эсрэг генералуудынх нь халдлага. Басхүү бусдаас өөрийгөө тусгаарлах нь ард түмэнтэй уулзаж учрах явдал улс төрийн үйл ажиллагааны чухал хэсэг болсон ардчилсан нийгэмд тохиромжгүй. Заримдаа олон түмэнтэй уулзахад адилхан хүнийг аш ишигладаг байв. Дэлхийн. II дайны үед Уинстон Черчиллийг цэрэг дайчид, ард түмэнтэйгээ уулзахад орлон тоглогчийг нэг бус удаа ашиглажээ. Орчин үед эдүгээ Америкчууд олзлогдоод буй Саддам Хуссейн эл аргыг хэрэглэдэг гэж хэвлэлд бичиж байна. Улс төрийн аллага гэгч ийм л гэнэтийн ийм л аймшигтай зүйл байдаг ажээ. Зориг агсаны үхэл ч улс төрийн аллагад хамаарч болох юм.

81-р суваг (2004-04-24)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button