Д.Энхбатыг Авдрантаас Ганц худагт авчирлаа.

Д. Энхбатыг өнгөрсөн оны эхээр Францаас С. Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж баривчлан авчирсан. Түүнийг энэ хэрэгт дахин шалгах тодорхой үндэслэл шинээр олдсон учир тийнхүү Ганц худагт-т авчирчээ. Чухам ямар үндэслэл баримт байгаа нь тодорхойгүй ч С. Зоригийн амь насыг хөнөөсний дараахан тэрбээр хуурамч бичиг баримтаар гадаадад гарсан. Дээрх хэргийг үйлдсэн эрэгтэй, эмэгтэй бие биеэ Батаа, Оюунаа хэмээн дуудаж байсан тухай гэрчийн мэдүүлэг зэрэг нь түүнийг сэжиглэх үндэслэл байсан бололтой юм. Д, Энхбатын найз бүсгүйг Оюунаа гэдэг аж. Тэрбээр дуулиант хэрэг гардаг өдөр Д, Энхбатын хамт эгчийнд нь байсныг гэрчлэх хүн бий хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Д, Энхбатыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн шоронгоос суллагдсан хэмээн буруутагн үндсэн ялыг нь эдлүүлэхээр хорьсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button