Хүүхдүүд төрийн ордонд хуралдаж байна

Уулзалт өчигдөр 09 цагт нээгдсэн хуралдаанаар эхэлж, Хүүхдийн ордны дуучин сурагчид ..Даян дэлхийн хүмүүсээ Хүүхдийн сайн сайхны төлөө хэмээн дуулсан. Хүүхдээр овоглосон бүхий байгууллагын тэргүүн, дарга нар төлөөлөгч багачуудаасаа олон. Хүүхдүүд 15-уулаа. Энэ сарын 24-26-нд Найрамдал зусланд Хүүхдийн үндэсний Ү чуулган болсон юм. Чуулганд 100 гаруй төлөөлөгч оролцож, 2002 онд Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр-ийн эхний үе шатыг дүгнэж, цаашид хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Дараа нь үндэсний дээд хэмжээний чуулганд оролцох 15 төлөөлөгчөө сонгосон юм байна. НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах бөгөөд НYБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирлын орлогч Кул Гуатан чуулганд оролцож буй. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н, Багабандид бараалхахдаа Монголын төр, Засагтай хамтран цус багадалттай тэмцэх үүднээс төмөржүүлсэн гурил үйлдвэрлэх, сүүг Д амин дэмээр баяжуулах төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөөгийн сургуулиудын усан хангамж, эрүүл ахуйг сайжруулан хүүхдэд ээлтэй сургууль болгох, шүүхээр шийтгүүлсэн хүүхдийн эрхийг хамгаалах зэрэгт анхаарлаа хандуулж ажиллана хэмээн тэмдэглэсэн. Чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө.