Мянганы сорилтын корпорацаас захидал иржээ.

Мянганы сорилтын сангийн тусламж авах эрх бүхий орноор Монгол Улсыг сонгож, хөтөлбөрөө дэвшүүлэхийг танай засгийн газарт санал болгох шийдвэрийг Мянганы сорилтын сангийн захирлуудын зөвлөлөөс 2004 оны тавдугаар сарын 6-нд гаргасныг АНУ-ын засгийн газрын нэрийн өмнөөс мэдээлэхэд таатай байна. Мянганы сорилтын сан хөтөлбөр нь тогтвортой өсөлтийг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлж буй хөгжиж буй орнуудад өсөлтийг дэмжих талаар гаргасан шинэлэг хүчин чармайлт юм. Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчид Мянаны сорилтын сангийн талаар тайлбар хийх, танай зүгээс сонирхох асуултуутад хариулах зорилгоор ойрын хугацаанд Монгол Улсад айлчлахаар төлөвлөөд байна. Тэд танай улсын засгийн газар, бизнес, иргэний нийгэм болон гадаадын хандивлагчдын төлөөлөгчидтөй уулзалт хийх эрмэлзэлтэй байгаа билээ. Мянганы сорилтын санд хамрагдах сонирхлоо илэрхийлж, тус хөтөлбөрийн шугамаар явуулах үйл ажиллагааг зохицуулах , Мянганы сангийн корпорацитй өдөр тутмын холбоотой ажиллах үүрэг бүхий Засгийн газрын ахлах албан тушаалтнаа томилохыг танаас хүсье гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button