Коммисын бүрэлдэхүүнд хуульч, эм зүйчдийг нэмж оруулна

Баяр наадмын хуульд тусгагдсаны дагуу бөх, морь, харваачдаас сэргээшийн шинжилгээ авах, дүгнэлт гаргахтай холбогдон гарч буй зарим маргаантай асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хуульч, эм зүйч ажиллуулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Засгийн газрын 2003 оны 159 дүгээр тогтоолоор батлагдсан Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн гишүүн Ч, Дашням, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш Ч, Ерөөлт нарыг гишүүнээр нэмж оруулахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button