Эвсэл сонгуулийн ерөнхий хороонд хандлаа.

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа гарааны хувьд тэгш бус бус, бодит мэдээллийн хомс орчинд элдэв саад бэрхшээлтэй явж байгааг захаас Танд уламжилъя гээд Х.Хуланг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө. УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт тус эвслээс нэр дэвшигч Бат-Эрдэнийн Батбаярыг /Баабар/ тавдугаар сарын 23-нд урьдчилан тохирсны дагуу нэр дэвшигийн үнэмлэхээ авахаар очиход Сонгуулийн тойргийн хорооныхон байхгүй байсан, 66 дугаар тойрогт нэр дэвшсэн Батын Батбаатар сурталчилгаагаа хийлгэхээр хувийн компанитай гэрээ байгуулан ажиллаж байхад нь эрх баригчид уг компанид дарамт үзүүлж, гэрээгээ цуцлахыг шаардсан байна. Ийм тохиолдол 75 дугаар тойрогт нэр дэвшсэн Э.Ганболдтой мөн адил гарлаа гэжээ.
Тэрчлэн зарим газар иргэд сонгуульд оролцох боломжоор хангагдаагүй байгааг анхааралдаа авна уу гээд тухайлбал, Төв аймгийн Заамар суманд хувиараа хөдөлмөр эрхэлж буй 4-5 мянган иргэн сонгуульд оролцох хүсэлтэй байгааг уламжилъя гэж бичжээ.