Гоо засалд хэрэглэгддэг ургамлыг хэзээ хаанаас түүж вэ?

Дөнгөж унагасан царс дайралдвал залуу мөчрийнх нь холтсыг хуулж аваарай. Ургаа модны холтсыг хуулж авбал үхэх нь мэдээж. Нарснаас хавар гөлгийг нь гоо заслын зориулалтаар авч болно. Шилмүүсийг зун зотон шуудайд түүж авч болно. Нарсны шилмүүс нь шинэдээ ч, хатаасан ч хэрэгтэй байдаг. Эмийн балжингармыг зуны туршид нуга, талаас түүж болно. Ишийг нь хянуур тасалж нямбай түүсэн балжингармын цэцгийг шинэ дээр нь ханд хийх эсвэл хатааж хадгалж болно. Долоон сарын дундуур хаана ч хонгор зул тааралдаж эхэлнэ. Эхлээд цэцгийг нь харин намар тийшээ үрийг нь түүх нь зөв. Оросын талын эгэл нил цэцэг газар сайгүй бий. Түүний цэцэг, навч, шилбэ альныг нь ч түүнэ. Алтан цэгцүүхэйн оройн цэцэг, навчийг(ойн цоорхой, мод огтолсон талбайд ургана)түүж авдаг. Эдгээр ургамлыг альныг ч гэсэн саравчинд юумуу дээврийн хөндийд хатаана. Намаг, гол, нуур хавилдуу шүүслэг цооргонот ургамал болох эгэл годил өвс ургадаг. Түүнийг намар түүж хэрчиж хатаана. Таван салааны навч, багваахай цэцгийг зуны туршид түүж болно. Багалзуурын шивээлэг бол угаар нь хяргаж авдаг. Эдгээр ургамлаас цэвэр шүүс юмуу эсвэл нүүрний түрхлэг тос хийх таташ бэлтгэж болдог. Таван сараас есдүгээр сар хүртэл халгайн навчийг хяргаж авч болдог. Гэмтэж борлосон навчийг нь хаях нь дээр. Халгайг хоолны цугаар бага зэрэг цангалаад түрхэлэг тос, ханд хийхэд хэрэглэж болно. Орос ардын эмнэлэгт далдуу модны цэцэг нэлээд дэлгэрмэл байдаг. Энэ цэцгийг хатааж цай болгож чанаж уудаг. Харин энэ цэцэг долдугаар сарын эцсээр дөнгөж 15 хоног дэлгэрдэг гэдгийг мартуузай. Бас цэцэрлэгт сарнайн цэцэг, цайвар сараан цэцэг, сарааны төмс, хумсан цэцэг, болон жимс зэрэг, ногооны бол яшуй, тонхуу, хэмх, лооль, байцаа гээд л гоо заслын түхий эд арвин бий.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button