Элдэв бяцхан зөвөлгөө-3

Резин бээлийг анх өмсөхдөө дотор нь ялгүй танар цацвал эдэлгээ нь уртасдаг. Танартай бээлийг хийхэд гар хөлөрдөггүй болхоор ажиллахад тохиромжтой.
——————————————————————————–
Нэхий дээлэнд товч хадахдаа үсийг нь нугастайгаа орооцолдуулахгүйн тулд нимгэн цаас тавьж оёод эцэст нь салгана.
——————————————————————————–
Өдөн дэрний өд уутаа нэвтэлж гарахыг болиулах гэвэл уутыг нь савантай усаар дэвтээж хатаагаад индүүд.
——————————————————————————–
Цанын хуучин тосных нь үлдцийг сайтар цэвэрлэвэл ирэх өвөл ашиглахад сайн хадгалагдана. Бензин, керосин юмуу спирт шингээсэн алчуураар цэвэрлэхэд хуучин тос арилгах нь хялбар болно.
——————————————————————————–
Саванг чийгтэй газар хадгалснаас хуурай газарт гурав дахин удаан ашиглаж болно.
——————————————————————————–
Хатуурсан резин хөвсийг орос цуунд хэдэн цаг байлгаад дараа нь цэвэр усаар сайтар угаавал дахиад уян зөөлөн болдог.
——————————————————————————–
Давстай хүйтан усанд угаавал лонх, шилэн аяга, сав тунгалаг болдог.
——————————————————————————–
Болор сав шил харлаж өнгөртсөн бол давстай цуугаар арчаарай.
——————————————————————————–
Ургамлын тосны лонхыг кофены шаараар угаахад хялбар цэвэршдэг.
——————————————————————————–
Баяслаг юм уу сонгино хийж байсан хуванцар савыг хоолны содтой усаар зайлбал өвөрмөц үнэр нь арилна.
——————————————————————————–
Мах машиндсаныхаа дараа хатсан талх эсвэл хальсалсан түүхий төмс машиндвал махны машиныг цэвэрлэхэд хялбар байдаг.
——————————————————————————–
Хаг тогтсон саванд төмсний хальс хийж буцалгавал цэвэршинэ.
——————————————————————————–
Орос цуутай (литр усанд 5 хоолны халбага цуу буюу 2 цайны халбага цууны охь орно) ус хийж цаг хагас юм уу хоёр цаг буцалгавал савны өнгөр арилдаг.
——————————————————————————–
Ногооны мохсон үрүүрийг төмрийн зүлгүүрээр үрвэл дахиж ир ордог.
——————————————————————————–
Халуун саванд хоёр халбага цагаан будаа хийж бүлээн ус нэмээд сайн бөглөж сайтар зайлаад дараа нь халуун усаар зайлбал эвгүй үнэр нь арилна.
——————————————————————————–
Yйсэн бөглөө шилний аманд томдоод таарахгүй байвал буцалж байгаа усанд хэдэн минут байлгана.
——————————————————————————–
Шилэн бөглөө нь зуурчихаад автахгүй байгаа лонхонд ургамлын тос дусааж галд ээ.
——————————————————————————–
Гацаж зуурсан шилэн билүүдмэл бөглөөг завсраар нь цууны охь дусааж авдаг.
——————————————————————————–
Яльгүй хоолны давстай усанд цаг хагас дүрээд авсан хутгыг ирлэх хялбар байдаг.