Элдэв бяцхан зөвөлгөө-8

Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог. Тос үсчүүлэхгүйн тулд хайруулын тавгаа шанаган шүүрээр таглах хэрэгтэй.
——————————————————————————–
Шарах үед загасны жижиг хэсгүүдийг үйрүүлэхгүйн тулд түүн дээр давс хийж, гуриланд өнхрүүлээд 10-15 минут байлгасны дараа халуун тостой хайруулын тавагт хийх хэрэгтэй.
——————————————————————————–
Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс цэвэрлэж хэрчин хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг.
——————————————————————————–
Шарж буй тосондоо чимх давс нэмбэл хайруулын тавагтай загас чинь түлэгдэхгүй.
——————————————————————————–
Загасыг ургамлын тосонд чанах нь дээр, харин ширээнд тавихын өмнө дээр нь хайлмал цөцгийн тос хийвэл амтлаг зөөлөн болно.
——————————————————————————–
Хэрэв загас шувуун дээр цөсийг нь санамсаргүй асгачихвал тэр хэсэгт давс сайтар үйрүүлж хүйтэн усаар угаадаг.
——————————————————————————–
Хэрчсэн сонгиныг шарахын өмнө гурилд өнхрүүлбэл дотроо түлэгдэхгүйн дээр амталг шар өнгөтөй болдог.
——————————————————————————–
Сонгиныг хэрчихдээ нүдээ хорсгохгүйн тулд хутгаа хүйтан усанд дүрэх хэрэгтэй.
——————————————————————————–
Хэрэв сонгиныг зөвхөн талыг нь хэрэглэсэн бол үлдсэн хагасынхаа огтолсон хэсэгт тос түрхвэл сонгино сайн хадгалагдана.
——————————————————————————–
Хавар, ялангуяа зун хуучирсан тамсний хальсан доогуур организамд хортой болис хуримтлагдсан байдаг. Хуучирсан төмсийг зөвхөн цэвэрлэсний дараа чанах бөгөөд ердийнхөөс арай зузаан хальсална. Төмс чанасан усаа асгах хэрэгтэй. Арилгасан төмсийг хадгалж болохгүй. Аргагүйдвэл түүнийг 1-2 цаг усанд байлгаж болох юм. Ингэхдээ бүтэн булцуугаар нь байлгах хэрэгтэй.
——————————————————————————–
Төмсийг зөөлөн гал дээр болгохгүй бол гаднаасаа хэт чанагдаад дотроо хатуу чигээрээ үлдэнэ. Жигнэсэн төмсний тэжээллэг чанар илүү хадгалагддаг.
——————————————————————————–
Төмсийг үйрмэг, амтлаг болгохын тулд цэвэрлэнгүүт давсалсан буцламгай ус дүүргэсэн саваа тагтай гал дээр таваих хэрэгтэй.
——————————————————————————–
Чанасан төмс шарсныг бодвол илүү витаминлаг байдаг. Цэвэрлэсэн шинэ төмсийг чанасан усаа асгалгүй, шөл, сүүмс болгон ашиглах хэрэгтэй.
——————————————————————————–
Хальстай нь чанасан төмсийг, чанасны дараа шууд хүйтэн усаар зайлбал цэвэрлэхэд хялбар байдаг.
——————————————————————————–
Хальстай нь чанасан төмсийг хэт болгочихгүйн тулд (энэ нь цаашид шарахад тохиромжгүй болдог) усандаа, ердийнхөөсөө илүү их давс хийх хэрэгтэй.
——————————————————————————–
Цардуулын төрлийн төмсийг хальстай нь бүхлээр нь төдийгүй хальсгүй чанахад хэцүү байдаг. Тэгэхээр яах вэ? Тийм төмсийг шанцай, ногооны зууш хийхэд хэрэглэхдээ байцаа, өргөст хэмх давсалсан ус юм уу, бага зэрэг орос цуу нэмэх хэрэгтэй.
——————————————————————————–
Yйрмэг төмсийг буцалсан усанд хийж 15 минут чанадаг. Дараа нь бараг бүх усыг нь асгаж, саваа сайтар таглан, зөөлөн гал дээр болгоно.
——————————————————————————–
Хэрэв гүйцэд буцлахынх нь өмнө усандаа бага зэрэг орос цуу хийвэл төмсийг чанах үед хөх толбо үүсэхгүй.
——————————————————————————–
Төмсийг хэт болгохгүйн тулд чанаж буй усаа буцлангуут нь асгаж хүйтэн ус хийж болно.
——————————————————————————–
Хэрэв 3-4 ширхэг сармисны хумс юм уу бага зэрэг ногоон гоньд хийвэл чанасан төмс амттай болно. Хуучисан төмсөөр хийсан нухаш дээр өндөгний хөөсрүүлсэн цагаан нэмбэл амтлаг, сэвсгэр болдог.
——————————————————————————–
Төмсний нухшийг хүйтэн сүүгээр шингэлж болохгүй, учир нь саарал, эвгүй өнгөтөй болно. Зөвхөн буцламгай сүү, тэгэхдээ бөөн үүсгэхгүйн тулд түүнийгээ бага багаар хийх хэрэгтэй.
——————————————————————————–
Төмсийг шарахдаа шаргижнасан хальстай болгохын тулд цэвэрлэж хэрчсэнийхээ дараа хүйтэн усаар угааж, усыг нь авчуурт шингээн хатаагаад сайтар халсан тосон дотор хийдэг.
——————————————————————————–
Төмс шарахдаа зөвхөн сайхан улайж ирэхэд нь л давс хийх хэрэгтэй, эс тэгвээс давс нь тостойгоо холилдон хэрчсэн төмсний хэлбэр алдагдан, амт нь тааруухан болдог.
——————————————————————————–
Төмсийг түүдэг юм уу пийшингийн үнсэнд нурмалдаг. Мөн хийн зууханд ч төмсийг болгож болно. Төмөр үрүүр авч, хатуу модоор хурц үзүүртэй жижиг шаантгууд зорж тэдгээрийг үрүүрийнхээ нүхээр хоорондоо 5-6 см зайтай шургуулна. Эдгээр шүднүүд-дээ дунд зэргийн хэмжээтэй төмсийг хатгаж хийн зуухны бигнүүрт 30-40 минут байлгана.
——————————————————————————–
Шинэ төмсийг эхлээд халуун, дараа нь хүйтэн усанд хэсэг байлгавал цэвэрлэхэд амархан.
——————————————————————————–
Хүрэн манжинг цэвэрлэхдээ үндсийг нь гүн тайрах хэрэггүй. Ингэвэл чанах үед өнгөө ихээр алддаг.
——————————————————————————–
Хүчил нь хүнсний ногооны чаналтыг удаашруулдаг. Тиймээс хүнсний ногоог бараг бэлэн болмогц орос цуу, нимбэгний хүчил, лоолийн зутан, нухаш шинэ лооль нэмдэг.
——————————————————————————–
Хүрэн манжингийн өнгийг хадгалхын тулд чанаж жигнэхдээ усанд нь орос цуу, нимбэгний шүүс нэмдэг.