Элдэв бяцхан зөвөлгөө-9

Хүнсний ногоог ахиухан тосонд шарвал витамин нь сайн хадгалагддаг.
——————————————————————————–
Шар лууванг шарах үед каротин нь шингэх тул тос улбар шар улаан туяатай болдог. Ийм тосыг шөл, сүүмс будах, төдийгүй амтлахад хэрэглэж болно.
——————————————————————————–
Хүнсний ногоо чанаж буй усандаа элсэн чихэр чимхийг хийвэл амт нь илүү болдог. Хүнсний ногоо, загас махан хоолыг амьтны гаралтай бус, ургамлын тосонд бэлтгэвэл илүү, харин вандуй шошийг ямар ч тосонд бэлдэж болно.
——————————————————————————–
Муудаж эхэлж буй ногоон гоньд, цоохор майлз, яншуйг орос цуутай усанд хийвэл ахин шинэ болно.
——————————————————————————–
Сонгино цэвэрлэхдээ ус гоожуулан барих юм уу цэвэрлэхийн өмнө буцалж буй усанд 2-3 минут дүрвэл нүднээс нулимас гарахгүй.
——————————————————————————–
Ногоо цэвэрлэхэд гар дээр ногоон толбонууд үлддэг. Yүний эсрэг, цэвэрлэхийнхээ өмнө гараа орос цуугаар норгоод арчилгүй хатаана. Ажлаа дууссаны дараа усаар булхахад л хангалттай.
——————————————————————————–
Хэрэв шар лууван дээр тос юм уу зөөхий дусаавал түүнд агуулагдах каротины 60%-ийг биемахбод шингээж авдаг. Эс дусаавал 6%-иас илүүгүй шингээдэг.
——————————————————————————–
Чанасан өндөгт байцааны гол хутгаар чөлөөтөй огтлогдож байвал гүйцэд болсонд тооцно.
——————————————————————————–
Тахианы өндөг шинэ эсхийг тодорхойлхын тулд хагас литрийн шил савтай усанд хоолны халбагаар давс хийж хутгана. Хэрэв өндөг ёроолд живбэл шинэ. хөвж гарч ирвэл муудсан гэсэн үг. Дунд зэргийн шинэвтэр өндөг бол дунд хэрд нь хөвөх болно. Хөлдсөн өндгийг гэсгээхдээ давстай, хүйтэн усанд удаан хугацаагаар байлгана.
——————————————————————————–
Хөргөгчид байсан өндгийг чанахад хагардаг. Yүнээс хамгаалж усандаа хоолны халбагаар нэг давс хийнэ. Ингэхэд хальс нь цуурах боловч доторх өндөг нь гоожихгүй.
——————————————————————————–
Хэрэв ширүүн буцалж буй усанд өндөг чанавал цагаан нь хатуу, шар нь шингэвтэр болдог. Харин зөөлөн чаналтын үед эсрэг үр дүн үзүүлдэг.
——————————————————————————–
Өнгийг шүүрхий чанахын тулд буцалж буй усанд 2 минут болгох хэрэгтэй.
——————————————————————————–
Ууттай өндөгнүүдийг болгохдоо буцалж буй усанд 4 минут болгох хэрэгтэй.
——————————————————————————–
Өндгийг аргуун чаная гэвэл буцалж буй усанд 10 минут байлгана.
——————————————————————————–
Чанасан өндгийг хүйтэн усанд даруйхан хийхгүй бол дараа нь хальсалхад хэцүү.
——————————————————————————–
Өндөгний цагааныг хурдан хөөсрүүлэхийн тулд чимх давс үрнэ.
——————————————————————————–
Хөнгөн цагаан саванд өндөгний цагааныг хөөсрүүлбэл өнгө нь бараантана.
——————————————————————————–
Бага зэргийн содтой (хутганы үзүүрээр авна) хөөрүүлсэн сүү удаан хадгалагддаг. Сүүг хөөрүүлэхдээ түлэхгүйн тулд ширхэг ёотон хийх хэрэгтэй. Түлэгдсэн сүүтэй саваа хүйтэн устай томоохон хийж сүүндээ жаахан давс үрвэл түлэнхий амт нь мэдэгдэхгүй. Сүүг түлэхгүйн тулд зузаан ёроолтой саванд буцалгах хэрэгтэй. Зөвхөн энэ л савандаа сүүгээ хийж байх хэрэгтэй, учир нь сүү элдэв үнэрийг өөртөө шингээч шинж чанартай байдаг. Хэрэв сүү ямар боловч түлэгдсэн бол даруйхан өөр саванд юүлж, чимх давс хийн хүйтэн устай төмпөнд тавьдаг.Сүүг 3 минутаас илүү буцалгах хэрэггүй, учир нь витаминууд нь үлдэг. Бүрсэн сүүг зөвхөн пийшин, бигнүүрт төдийгүй халуун саванд бэлтгэж болдог. Yүний тулд хөөрүүлсэн сүүгээ халуун усаар зайлсан, цэвэрхэн халуун саванд юүлж таглана. 6-7 цаг болход сүү ягаан туяатай, сайхан үнэртэй болдог.
——————————————————————————–
Цөцгийн болон амьтан ургамлын гаралтай аливаа хуршсан тосыг хоол хүнсэнд ашиглахдаа бага зэргийн сод хийсэн дүүрэн буцалсан устай саванд хийж сайтар буцалсны эцэст хөргөнө. Дараа нь усыг нь асгана. Энэ үйлдлийг 2-3 удаа давтана. Хайлмал тосны хуршмал үнэрийг арилгахдаа түүнд хэдэн өдрийн турш шар лууван хийдэг.
——————————————————————————–
Байцаатай ба хүрэн манжинтай шөл, ногооны рагуд ногоог хийхдээ аажмаар, эхлээд удаан болцтойгоос нь эхэлдэг.
——————————————————————————–
Хүрэн манжинтай зууш, шанцайн зориулалттай төмс, ногоог цэвэрлэлгүйгээр чанадаг. Ингэхэд тэдгээрийн амтлаг болон хооллог чанар илүү хадгалагдана.
——————————————————————————–
Ногоон вандуй, хүрэн манжингаас бусад хүнсний ногоог давстай усанд чанадаг. Ногоон вандуй нь давстай усанд хэтэрхий удаан чанагддаг бол хүрэн манжин амтгүй болдог.
——————————————————————————–
Чанасан ногоог тэр усанд нь хадгалж болохгүй, учир нь усархаг, амтгүй болдог. Зөвхөн өнгөт байцааг л тэр чанасан усанд нь түр хадгалж болно.
——————————————————————————–
Хүрэн мажин удаан чанагдагийг бүгд мэднэ, гэвч болцыг түргэсгэж болно. Манжингаа саванд хийж хүйтэн ус дүүргэ. Цагийн дараа усаа буцалхаар саваа гал дээрээс авч таглалгүйгээр 10 минутын турш хүйтэн ус гоожуулж тавина.
——————————————————————————–
Хүрэн манжинг чанахдаа саванд нь талхны зах хийвэл эвгүй үнэр нь мэдэгдэхгүй.
——————————————————————————–
Байцаа чанах үед эвгүй үнэрийг нь арилгахын тулд савандаа цэвэр алчуурт боосон талхны үйрмэг хийдэг.
——————————————————————————–
Гал тогооны өрөөнд байцааны эвгүй үнэр гарвал савныхаа халив дээр цуу бүхий чийглэсэн цэвэрхэн алчуур тавибал арилна.
——————————————————————————–
Жигнэсэн шинэ байцаан дээр ялимгүй цуу буюу нимбэгний хүчил нэмбэл хэт нялцгай болохгүй.
——————————————————————————–
Шинэ байцааг шарах нь онцгүй. Шарахын бол аргуун, амт муутай болдог. Иймд урьдаар чанаад дараа нь шарах хэрэгтэй. Жижиглэж хэрчсэн түүхий байцааг юмны дотор хийх бол буцалгасан ус цацах хэрэгтэй. Байцааны ороомог жигнэхдээ түлэхгүйн тулд савныхаа ёроолд тагнаас арай бага голчтой дээш нь авах сэнжтэй давхар тагийг тавьж дээр нь байцааны навч тавиад ороомгоо үелүүлэн тавина.
——————————————————————————–
Ногооны витамыг алдахгүй хадгалхын тулд уур гарахааргүй сайн тагласан паалантай саванд чанах хэрэгтэй. Аль болох бага ус хийнэ. Чанаж байгаа хоолны витаминыг сайн хадгалхын тулд модон халбагаар хутгах хэрэгтэй. Хачир, ногоо байцаа, төмсийг буцалсан усанд буюу тунгалаг шөлөнд хийхдээ бага хэмжээгээр хий. Шинэ байцаа 20…30 мин, хэрчээгүй төмсийг 12…15 мин, шинэ лоолийг 6….8 мин чанах хэрэгтэй. Хөлдөөсөн ногоог гэсгээлгүйгээр халуун усанд хий. Ингэвэл ногоонд байгаа витамин болон тэжээллэг чанар ам чанараа алдахгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button