Хүн биологийн цагаа мэдэх нь тустай

Таны гар хурууны хөдөлмөрлөх ба урлах хамгийн чадвартай үе нь 15-16 цагийн орчим юм шүү.
9-10 цагийн хооронд танилцсан хүмүүс удаан болохын эхлэл болдог гэнэ.
Хүний арьс өглөөний 9.00 цагт эмчилгээний тарилгыг хамгийн сайн хүлээн авдаг юм байна.
Харин бидний булчин 13.00 цагт хамгийн эрчимтэй ажилладаг гэнэ.
Бэлгийн дааврын хамгийн идэвхтэй үе нь өглөөний 8.00 цаг байхад 14.00 цагт ходоод хамгийн их шүүс ялгаруулдаг байна.
Хүн өлөн байсан ч энэ үед ходоодны шүүс хамгийн их ялгардаг байна. Хэрэв та гашуун нясуун зүйл уухыг хүсвэл 18-20.00 цагийн хооронд таны элэг энэ ундааг хамгийн сайн хүлээж авдаг юм байна.
16-18 цаг бол хамгийн хөнгөхөн амьсгалж болдог цаг гэнэ. Хамгийн сайн үнэрлэх, амтлах чадвартай үе бол 17-18 цагийн хооронд байдаг.
Хамгийн сайн эсэргүүцэл 22 цагт илүү сайн байдаг гэнэ.
Хүний арьс 18-20 цагийн хооронд гоо заслыг сайн хүлээж авдаг бол хүний цусны даралт өглөөний 4-5 цагийн хооронд хамгийн их буурдаг.
Тэгэхээр та дээрх цагуудад тохируулан ажлаа зохицуулбал үр дүнд хүрэх магадлалтай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button