Витамин судсыг эрүүлжүүлдэг

Атеросклероз нь холестерин гэдэг бодисын нөлөөгөөр судасны ханыг зузаатгаж, уян хатан чанарыг алдуулж физиологийн хүчин зүйлийн үйлчлэлээ сулруулдаг бөгөөд судасны дотор талыг нарийсгаж нэвчих чанарыг багасгах бөгөөд ингэснээрээ эд эрхтэнд хүрэх цусан хангамжийг сааруулж эцсийн үр дүн нь тэдгээрийг үхүүлдэг. Энэ аюулаас урьдчилан сэргийлэх арга нь бодисын солилцоог сайжруулах, цусан дахь холестерин хэмжээг багасгах явдал юм. Ингэхийн тулд орчин үеийн амьдралын хэв маяг болж буй их идэх, хөдөлгөөн багасгах, архи хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах зэргээс зайлсхийх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button