Пирожки хийх арга

Гурилыг түмпэнд хийж голд нь хонхойлгоод хөрөнгөө хийнэ. Түүндээ бүлээн сүүг бага багаар хийж сайтар хутган зуурч зуурмагийг хөөж эхэлтэл нь хольж нухна. Дараа нь таглаж нэг цаг байлгаж хөөлгөнө. Энэ хугацаанд цөцгийн тосыг хайлуулж, түүндээ жижиглэн хэрчсэн сонгино махыг шарна. Шарж байгаа махандаа цөцгий болон бусад амтлагчийг нэмж бэлэн болгоно. (Мах сонгиныг шарж байхдаа бусад амтлагчийг өөрийн сонирхлоор нэмж болно. Yүнд жигнэсэн цагаан будаа, мөөг, лууван гэх мэт) Хөөж бэлэн болсон гурилыг 1.5 см орчим зузаантай элдээд 8 см диаметртэй тойргуудад хуваана.
Бэлэн болсон мах сонгины шанзыг элдсэн гуриландаа боож чимхэнэ. Чимхсэн пирожкийг өндөгний шараар арчин тосолсон хайрууланд тавина. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халааж түүндээ жигнэнэ. Мөн чимхэж бэлдсэн пирожкийг халуун тогоонд шарна