Грузин солянка

Yхрийн махаа нарийхан хэрчээд давс перецээр амтлаад сонгинотойгоо цуг хуурна. 5 минут хуураад сүмс, гурилаа хийгээд хууралтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд давсалсан өргөст хэмхээ арилгаж шоо дөрвөлжин хэрчинэ. Ингээд хуурсан ногоондоо шөлөө хийгээд сармис, уксус, ногоо, сүмсээрээ амтлаад 5-6 мин шөлөө буцалгана. Таваглахдаа хоолон дээрээ ногоогоо цацаж өгнө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button