Та таргалахыг хүсч байна уу?

Ийм хүн хичнээн калори идсэн ч нэмэргүй, таргалдаггүй. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд хүүхэд гаргасны дараа, цэвэршилтийн үед таргалдаг. Туранхай хүмүүст зориулан хоолны 43 дэглэм байдаг. Тэдний ихэнх нь олон удаа, бага багаар өдөрт 5-6 удаа идэх, нухаш махан, сүүн бүтээгдэхүүн, кааш, жигнэмэг хэрэглэхийг зөвлөдөг.

Энпит буюу аминдэм, минерал, уургаар баяжуулсан, тусгай хуурай сүү хэрэглэх тун ашигтай.

Түүнээс өдөрт хоолны халбагаар хоёр удаа усанд хийж, уусгаж ууна. Энэ бүх зааврыг та бүтэн жил мөрдсөн хэдий ч зөвхөн 4-5 кг л таргална. Ийм учраас жин нэмэх арга хэмжээ авахаас өмнө яагаад туранхай байдаг шалтгаанаа ол. Хэрэв төрөлхийн туранхай бол дээр дурьдсан. Гэхдээ зарим тохиолдолд эндокринолог эмчид үзүүлж, эмчилгээ хийлгээрэй, 2-р тохиолдолд дотрын эмчээс зөвлөгөө аваарай.

Ихэнх тохиолдолд турах явдал, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд депресси, стресс, гэр бүл салах, бүтэлгүй дурлалтай холбоотой байдаг. Эдгээр тохиолдолд нь эмчилгээ авахад маш хялбар хувилбарууд. Харамсалтай нь аз жаргал ба дурлалыг жор шиг бичиж өгч эмчилж болдоггүй.

Орчин үеийн моод нь туранхай, эцэнхий болон тарган мяраалаг хүүхнүүдийн аль алиныг хүлээн зөвшөөрч байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button