Нүүрээ арчлах

Хэрэв аарц байхгүй бол долоо хоногт 1 удаа наранцэцгийн тос бүлээсгээд мальд шингээж нүүрээ бүтээгээд 20 минут хэвтэнэ. Энэ үйлчилгээг тогтмол хийгээд байвал арьс зөөлөрч үрчлээг багасгана.
Мөн дээд гурилыг шингэвтэр зуураад нүүрэндээ тавьж болно. Yүнээс гадна өөх, тосгүй шүүстэй шинэ махыг нимгэн хавтгай зүсээд нүүрэндээ тавин 10-20 минут байлгаад аваарай.
Мөн бүлээн сүүгээр долоо хоногт нэг удаа нүүрээ угаагаад байвал та ёстой л арьс хуурайших гэдгийг мартана.

Өндгөөр. Хуурай арьстай бол өндөгний шар уургаар маска тавиарай. Удалгүй арьс чинь тэнийн өнгө нь засрана. Тослог арьстай бол өндөгний цагаан уургийг хөөсрүүлээд цайны халбагаар ургамлын тос юм уу эсвэл глицринтэй найруулж нүүрэндээ түрхэхэд царай чинь залуужиж илүүдэл тослогоос ангижруулна. 10-20 минут байлгаад бүлээн усаар угаана.

Зөгийн балаар. Маска тавихад арьс өнгөлөг болгохоос гадна үрчлээг арилгана. Цэвэр зөгийн балыг нүүрэндээ нимгэн түрхээд 3-4 минут байлгаад халуун усанд базсан алчуураар зөөлөн арчиж авна. Хэрэв аягатай буцланга халуун усанд 1 цайны халбага зөгийн бал хийгээд ууранд нь нүүрээ утвал алжаал тайлагдаж нүүрний арьс дэвтэж зөөлөрч сэтгэл булаам өнгөтэй болдог.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button